Amidarval amidarsan shig amidar, yamar ch yed aidasguigeer amidar...

Monday, May 14, 2012

Зүгээр л ...

Өнөөдөр 10 сарын 1

Японы түүхийн үечлэл

Японы түүхийг янз бүрийн үечлэлд хуваан үздэг. Янз бүрийн гэж юу гэсэн үг вэ? гэж бодох хүн байж магадгүй юм. Энэ нь цаг үе, тухайн үеийн хөгжилийн онцлогийг ёвропийн түүхийн үечлэлтэй харьцуулан, түүнд дүйцүүлэн ангилах ангилал. Үүнээс
гадна өөрийн орны үүслийг төр засаг бий болохоос өмнөх үе, үүссэнээс хойших үе гэж хуваан, дотор нь нарийвчлан хувааж үзэх ангилал байдаг.
Ёвропын он тоололоор хуваахад дараах үед хуваагдана.
Монгол нэр Олон улсын хэллэг
1.Хүй нэгдэлийн үе
2.Эртний үе
3.Дундад зууны үе
4.Нэн шинэ үе
5.Шинэ үе
6.Орчин үе
Хамрагдах он тоолол
1.Хүй нэгдэлийн үе МЭӨ 12000 МЭ 2-р зуун
2.Эртний үе МЭ 3-р зуунаас МЭ 12-р зууны хагас
3.Дундад зууны үе МЭ 12-р зууны хагасаас 17-р зууны хагас
4.Нэн шинэ үе 17-р зууны хагасаас 19-р зууны эхэн үе
5.Шинэ үе 19-р зууны эхний хагасаас 20-р зууны эхэн үе
6.Орчин үе 20-р зууны эхнээс хойш
Японы ангилалыг ёвропын үечлэлтэй дүйцүүлэх нь
Үечлэл үргэлжлэх хугацаа
1.Жоомонгийн үе
2.Яёойн үе
3.Кофүн МЭ 3,4-р зуун
4.Тайва 4 -7-р зуун
5.Нара 7,8-р зуун
6.Хээан 9 -12-р зууны хагас
7.Камакура 12-р зууны хагасаас 13-р зууны хагас
8.Нанбокүчоо 13-р зууны хагасаас 14-р зуун
9.Муромачи 14-р зуунаас 15-р зууны сүүлийн хагас
10.Сэнкоку 15-р зууны сүүлийн хагасаас 17-р зууны эхний хагас
11.Эдо 17-р зууны эхний хагасаас 19-р зууны дунд үе
12.Мээжи 19-р зууны дундаас 20-р зууны эх
13.Тайшоо 20-р зууны эхээс 20-р зууны дунд
14.Шоова 20-р зууны дундаас 20-р зууны сүүл
15.Хээсэй 20-р зууны сүүлээс хойш
Япончуудын хүй нэгдэлийн нийгэм болон тэр үеийн соёл
Японы хүй нэгдэлийн нийгмийг доорх 3 үечлэн хуваадаг.
1. Түрүү үеийн шавар сав суулгын үе
2. Жоомонгийн шавар сав суулгын үе
3. Яёойн шавар сав суулгын үе
Түрүү үеийн шавар сав суулгын үеийн Япончуудын ахуй амьдралын тухай, түүхч Иэнага Санроо дараахь маягаар тодорхолсон байдаг.
“ Энэ үед газар тариалан эрхэлдэггүй байв. Уул талд буга, бодон гахай ангуучилж, далай болон голоос загас жараахай, дун хясааг түүж, идэж болох ургамал ногоог цуглуулан ахуй амьдралдаа хэрэглэдэг байжээ. Тийм болохоор олноороо бүлэг болон амьдрах зуршил бий болоогүй, илүүдэл бараагаа цуглуулан хадгалж эд баялаг бий болгох зэрэг үзэгдэлүүд огтхон ч байсангүй. Цаашлаад эд байялагийн сүр хүчинд дулдуйдсан улс төрийн засаглал ч бий болоогүй байлаа. Анги давхаргын зөрчилдөөн, улс төрийн сүр хүч аль аль нь байхгүй ийм нийгэм л, хүй нэгдэлийн нийгмийн, бусад анги давхаргат нийгмээс ялгарах үндсэн ялгаа юм.
Сайсэкки буюу нарийн хийцтэй чулуун зэвсэг гарч ирсэн нь
Энэ зэвсэг гарч ирсэн нь түрүү үеийн шавар сав суулгын соёлын хөгжилд томоохон хэмжээний нөлөөг үзүүлсэн юм. Энэ соёл нь Сибирээс эхлээд Дундад улсын зүүн хойд бүс нутаг хүртэл, өргөн уудам далайцтайгаар тархсан ба Японы нутаг дэвсгэр уруу хойд зүгээр дамжин орж ирсэн юм.
3-4 см-ийн урттай овор багатай чулуун зэвсэгийг мод юмуу ясаар хийсэн буланд уяж хэрэглэдэг. Энэ нь хутган хэлбэртэй зэвсэгээс илүү хурц иртэй байжээ. Энэ үеийн хөгжил нь Жоомонгийн соёлын үүсэл хөгжилд ихээхэн нөлөөсөн гэж үздэг.

Жоомонгийн үе
1. Нийгмийн байдал
Ер нь Японы хүй нэгдэлийн нийгэм бүрэлдэн тогтсоноос эхлээд дараагийн үедээ шилжин орох хүртэл түүхийн хэчнээн он жилийг зарцуулсан тухай нарийвчлан тогтоох боломжүй юм. Түүхэн сурвалж бичиггүй энэ үеийн баттай он жилийг судлан тогтооход, өнөөгийн шинжлэх ухааны хүч чадал арай л дутагдаж байна гэж Япончууд үзэж байна. Гэхдээ л энэ үеийн хөгжилд 12000-10000 жил зарцуулагдсан нь гарцаагүй бололтой.
Одоогоос 10000 гаруй жилийн өмнө, дэлхий дээр дулааралтын процесс явагдаж эхэлсэн ба далайн гадаргуу төвийн дээшилж, Японы арал нь эх газраас таслагдсан байна. Тухайн үеийн Японы арал нь байгаль экологийн хувьд одоогийн Японтой их төсөөтэй байсан ба Япон буга, бодон гахай зэрэг нь олноор өсөн төлжсөн байна. Энэхүү цаг уурын өөрчлөлт нь Жоомонгийн соёлын хөгжилд нааштайгаар нөлөөлсөн юм.
2. Жоомонгийн соёл
Жоомон гэдэг нь олсны хээ гэсэн утгатай үг юм. Энэ үеийн хүмүүс чулуун зэвсэгээс гадна элс шороогоор дүрс хэлбэр бүхий зүйл хийж, түүнийгээ шатаан бэхжүүлж шавар сав суулга хийх болсон байна. Тэр сав суулгандаа олсыг ашиглан хээ хуар гарган чимэх болжээ. Энэ онцлогоор нь олсон хээтэй сав суулга буюу Жоомон доки гэх ба энэ үеийг Жоомонгийн үе гэж нэрийджээ.
Энэ үеийг тухайн үед шавар сав суулгаа хийдэг байсан арга барилын өөрчлөлтөөр нь ерөнхийд нь 6 үе болгон хуваадаг.
Үеийн Үргэлжлэх Урлах арга Амьдралын арга
Нэр Хугацаа Барил зам
1.Соозооки МЭӨ 12000- Болхи хийцтэй бөөрөнхий Чулуун зэвсэг, нум сум
сав суулга
2.Сооки МЭӨ 8000- Маш энгийн хийцтэй сав Шүтлэг шившлэг
суулга
3.Зэнки МЭӨ 6500- Энгийн болон нарийн Хүй нэгдэлийн маягтай
хийцтэй хавтгай суулга газар тариалан
4.Чүүки МЭӨ 5000- Сийлбэр бүхий куб хэлбэртэй Бүлэг багаараа нэг овог
гоёл чимэглэлийн суулга болж амьдрах
5.Кооки МЭӨ 4000- Хээ хуар төдийгүй загвар Цагаан будааны тариа-
6.Банки МЭӨ 3000- дизайны талаараа лалтыг эрхлэж эхэлсэн
нарийссан
Жоомонгийн үеэс эхтэй шавар сав суулга хийх урлаг нь өнөөгийн Японы урлагийн технологийн дээд хөгжилийн түүхийн эхлэл юм.
3. Сүсэг шившлэгийн ноёрхол
Энэ үеийн хүмүүсийн оюун ухааны амьдралын тухай товч авч үзье.
Байгаль дэлхийн бүхий л юмс үзэгдэлд сүнс оршин байдаг гэж үзэж байлаа. Тиймээс Жоомончууд шившлэг мөргөл хийж,байгаль дэлхийгээ аргадан уярааснаар ан авынхаа хэмжээг нэмэгдүүлж, байгалын гай гамшигийг багасгаж чадна гэж итгэдэг байсан байна.
Тэд энэ ёслолдоо Догүү, Сэкибоог ашигладаг байв. Догүү нь эмэгтэй хүний дүрс бүхий шавар баримал бөгөөд олон хүүхэд төрүүлэх чадвартай эмэгтэй хүний амьдрах чадварыг илтгэсэн зүйл юм.
Сэкибоо нь эрэгтэй хүнийг билэгдсэн зүйл юм. Бас нэг билэгдэлийн маягаар хэрэглэдэг байсан зүйл бол Магатама гэдэг бөөрөнхий хэлбэртэй зүйл байх ба энэ нь чөтгөрийг илтгэсэн зүйл учраас биедээ байнга авч явах сахиус маягаар ашигладаг байжээ.
Цаашлаад Жоомонгийн дунд үеэс хойш ихэд дэлгэрсэн шүд сугалах, шарилын 4 мөчийг нугалан оршуулах ёслол зэрэг нь бас л шившлэг шүтлэгийн нэг хэлбэр юм. Энэ нь шарилыг дахин амилахаас айн сэргийлсэн хүй нэгдэлийн үеийн хүмүүсийн юмс үзэгдэлд хандах хандлагын илрэл юм.
Хоол хүнс нь болж байсан ан амьтны яс үс, дун хясааны хатуу гадаргуу зэргийг цуглуулан орхисон газар нь ч зүгээр нэг хогоо бөөгнүүлэн хаядаг хогийн цэг бус, тэдгээр хоол ундны эх ундрага болж буй зүйлийн сүнсийг дээд тэнгэр уруу нь буцаан хариулж, өөрсдийнхөө хоол хүнсийг элбэг хангалуун болгохын тулд дахин газар дээр буулган ирүүлэхийг сүсэглэдэг, баяр ёслолоо хийдэг газар нь байсан байж магадгүй гэсэн таамаглал сүүлийн үеийн эрдэмтэдийн дунд гарах болжээ.
Сүсэг бишрэлийн үйл явц буюу хүй нэгдэлийн үеийн хүмүүсийн оюун ухааны амьдралаас харахад эмэгтэй хүний нөлөө их байсаныг мэдэж болно. Аль ч улсын энэ үеийн нийгмийн харилцааг харахад эхийн эрхт ёс давамгалсан байдаг. Эд баялагаар өрсөлдөх боломжгүй энэ нийгэмд эр эм хүнийг ялгаварлан ангилах ямар ч үндэс, нөхцөл болохоор зүйл ч байсангүй. Эх үрийн холбоог гол сувгаа болгодог энэ үеийн нийгмийн харьцааг үгүйсгэх шаардлага ч байхгүй юм.
Жоомонгийн үеийн соёлыг харахад тэдний амьдрах орон байр нь нүхэн хэлбэртэй оромж байх ба түүнийг нь Татэ ана жүүкио гэж нэрлэнэ. Газрын хөрсийг бага зэрэг ухан хонхойлгосон дугуй хэлбэртэй нүхэнд багана босгоод, дээврийг нь бүтээж амьдардаг байжээ. Энэ оромж нь хүй нэгдэлийн нийгмээс эртний нийгэм үрүү шилжин орсоноос хойш ч, хэдэн арван жилийн турш Япончуудын амьдралын нөмөр нөөлөг болсоор байжээ.
Олон мянган жил үргэлжилсэн Японы хүй нэгдэлийн нийгэм нь МЭӨ 2р зууны хагасаас, эх газарт үүсэн бий болсон шинэ үйлдвэрлэлийн технологийн импортын нөлөөн дор үндсэн өөрчлөлтөө хийж эхэлсэн юм.
Жоомонгийн үеийн газар тариалан
Ер нь Японы түүхэнд Яёойн үеэс газар тариалан эхэлсэн гэх үзэл давамгайлж байсан байна. Гэвч Сага аймгаас олдсон Набатакэгийн олдвор, Фүкүока аймгийн Итацүкэгийн олдвор зэргийг судалсаны үр дүнд Жоомонгийн хожуу үед эрхэлж байсан будааны тариалангийн талбай гэдгийг тодорхойлжээ. Цаашлаад буурцагт ургамал, зимагийн төрлийн ургамал зэргийг тарьж ургуулж байсан болов уу гэмээр олдвор олноор олдсон юм.
Цагаан будаа тариалдаг гол эх газар бол Энэтхэгийн Ассамын бүс нутгаас Хятадын Чинангийн бүс нутаг хүртэлх дотор газрын уулархаг тал нутаг, Нарагийн шугуйт район болов уу гэгддэг. Тэндээс урт нарийхан Индэйка төрлийн будаа зүүн өмнөд азиар тархаж, Японд тариалдаг бөөрөнхий хэлбэр бүхий Жапоника төрөл нь Чоокоогийн сав газрын өмнөд бүс нутгаар дэлгэрсэн юм.
Япон дах цагаан будааны тариалалтын эхлэх болсон зам сувгыг доорх 3 замаар орж ирсэн гэж үздэг.
1. Шанхайн зам Тайван Окинавагаар дамжин орох
2. Коонан Чоокоогийн доод сав газраар нэвтрэн орох
3. Чоосэн Солонгосоор дамжин орж ирэх

Яёойн үе

Яёойн нийгэм бүрэлдэн тогтсон тухай авч үзье.
МЭӨ 2р зууны хагасаар төгсгөл болсон Жоомонгийн үеийг Яёойн үе залган авсан юм. Яг энэ үеэр эх газарт Хятад үндэстнүүд төмөр зэвсгийн хөгжил үрүү хөл тавьж, хүчит улсаа байгуулж байлаа. Хятадын энэхүү эрч хүчтэй хөгжлийн нөлөө Японы арал уруу салхилан төмөр зэвсгийн соёл болон газар тариалангийн технологийн хөгжилийн гараа эхэлсэн болно.
Ер нь бусад орны төмөр зэвсгийн хөгжлийн явцыг харахад, хүрэл зэвсгийн соёлоос төмөр зэвсгийн соёл уруу шилжин орох нь ердийн үзэгдэл байсан боловч Япончуудын хувьд Хятадын нөлөө их байсан тул чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн үеийг алгасан төмөр зэвсгийн үе үрүү шилжэн орсон юм.
Энэ үеийн эхээр, Яёойн шавар сав суулгын соёл гэдэг Жоомонгийн соёлын хэв загвараас огт өөр хэв маягийн сав суулга хийх соёл дэлгэрсэн ба энэ үеийг Яёойн соёлын үе хэмээн нэрлэдэг болсон байна.
Яёойн соёл бий болж хөгжин дэвших үед, Жоомонгийн үед хэрэглэж байсан шавар сав суулга хийх арга барил яагаад уламжлагдсангүй вэ.
Ер нь Яёойн соёл бүрэлдэн бий болох болсон шалтгааны талаар эрдэмтэд дараах тайлбарыг хийдэг.
Солонгосын хойгын дайнд шахагдан хөөгдөж хойд Кюүшүү уруу зугтан орж ирсэн хүмүүсийн нөлөө их байсан. Яёойн үе эхлэх үед нэлээн олон хүн тэндээ үлдэн хоцорч, тэд Японы баруун хэсгээр тархан суурьшсан юм. Тэдгээр хэсэг иргэдийг Японы түүхэнд Торай хүн гэж нэрийддэг. Тухайн үед Жоомончууд Японы зүүн хэсгээр амьдарч байсан боловч Яёойчууд асар богино хугацаанд Кинкигийн бүс нутгаар тархсан юм. Хэдийгээр Яёойн соёл 100 орчим жилийн хооронд Японы Кантоогийн бүс нутгаар дэлгэрсэн боловч, зүүн хойд нутаг уруу түрэн орж ирсэн нь нэлээн хожуу МЭ 3,4р зууны үед болно. Өөрөөр хэлбэл Японы баруун хэсэгт Яёой, зүүн хэсэгт Жоомонгийн соёл хөгжиж байсан гэсэн үг юм. Баруун Японоос олдсон Яёойн үеийн хүний ясны бүтцийг судлан Жоомончуудтай харьцуулахад нурууны яс нь өндөр, нүүрний яс нь гонзгой байх нь олонтаа тохиолдоно.
Энэ нь Жоомончууд хуучин монголоид байсан бол Яёойчууд шинэ монголоидийн генийг ихээр агуулж байсаныг гэрчилж байгаа юм. Японы түүхч Иэнага дээрх саналыг үгүйсгэдэггүй ч Жоомонгийн үеийн соёл бүр мөсөн устгагдсан бус, Японы соёлын түүхэнд тэр үеийн уламжлал тод томруун үлдсэн гэдгийг онцлон тэмдэглэдэг.
Жоомонгийн үеийн сав суулга Яёойн үеийн сав суулга
Олсны нүдэн хээтэй сав суулга Өндөр температурт хатаасан.
Бага температурт хатаасан зузаан, Нимгэн, улаан бор өнгөтэй, бөх бат
хар бор өнгөтэй. Эвдэрч хагарахдаа чанартай.
амархан.

Яёойчуудын сав суулгын төрөл зүйл, хэрэглээ
1. Кошики Жигнэн болгох зориулалттай Будаа агшаана
2. Такацүки Хөлтэй хавтгай суулга Идэх юмаа өрж тавина
3. Цүбо Ваар хэлбэр бүхий сав Хоол хүнсийг удаан хадгалана
4. Камэ Шингэн зүйл хийх зориулалттай Хоол хүнсийг жигнэж болгоход
гүнзгий ёроолтой сав хэрэглэнэ.

Яёойн нийгмийн үргэлжилсэн хугацаа болон нийгмийн хөгжлийн үечлэл
Үргэлжилсэн хугацаа Үеийн нэр Амьдралын онцлог

МЭӨ 200- МЭ 0 он Эхэн үе Кангоо бүлэглэлийн үүсэл- Хүн амын өсөлт
Өөрсдийн амьдарч буй газрын эргэн тойронд шуудуу ухаж, бэхлэлт хамгаалалт хийнэ.

МЭ 0- МЭ 100 он Дунд үе Өндөрлөг газар олноор амьдрах, шарил үүсчээ.

МЭ 100- МЭ 200 Төмөрлөг зэвсэг дэлгэрсэн. Том хүрээ цартай
300 он Сүүл үе шарил бий болсон.
Жоомонгийн үед сууриа тавьж эхэлсэн газар тариалан, Яёойн үед улам бүр жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэн юм. Чулуун зэвсгийн үед хэт олноороо бөөгнөрөн суурьших нь, нэг талаараа ойр орчмынхоо хоол хүнсний зүйлийн нөөц баялагийг үгүйрүүлэн хоосруулах аюултай байсан ч, нөгөө талаараа газар тариалан эрхэлснээр газар боловсруулалт, усалгаа зэрэг олны хүч зайлшгүй шаардлагатай ажлууд ар араасаа гарч ирсэн нь олноор суурьшин амьдрах гарцаагүй шаардлагыг бий болгожээ.

Яёойн үеийн нийгмийн тогтолцоо
Цагаан будаа тариалалт, олон хүний бөөгнөрөн суурьшсан амьдрал, эд баялагын үүсвэр, бараа таваарын илүүдэл зэрэг нийгмийн анги давхарга бүрэлдэн тогтоход тохиромжтой бүхий л нөхцөлүүд дараа дараагаараа гарч ирсэн нь Яёойн нийгмийн бүтцийг өөрчилсөн юм. Хүмүүсийн хооронд баян ядуугийн ялгаа гарч, нөлөө бүхий эрх мэдэлтнүүд улам бүр баялаг, эрх мэдлийг хүсэх, өөрсдийнхөө төлөөлөлийг сонгон томилох баяр ёслолыг хийж эхлэх болжээ. Дээрх сонгогдсон төлөөлөгч нь овгийн ахлагч болон дэвших систем хүртэл бүрэлдсэн байна.
Японы тухай тэмдэглэн үлдээсэн дэлхийн хамгийн эртний сурвалж бичиг “ Каишоо”-д МЭӨ 1-р зууны үеийн Японы тухай цөөхөн хэдэн үгээр тэмдэглэсэн байдаг. Тэнд өгүүлснээр тухайн үед Японы нутаг дэвсгэр дээр 100 гаруй жижиг улсууд байсан ба, тэдгээр нь өөрсдийн хаантай байжээ. “ Каншоо “-гийн дараа бичигдсэн “ Хятадын үнэн түүх “ сурвалж бичигт, Жоомонгийн үеийн чулуун зэвсэг нь ан авын зориулалттай байсан боловч Яёойн үед хийгдэж байсан хүрэл, төмөр зэвсэг нь газар тариалангийн багаж зэвсгээс гадна дайн байлдааны зориулалттай зэвсэг хийгдэж байсан тухай тэмдэглэсэн байдаг.
Ёшинокеригийн булшнаас цэргийн зэвсгэнд шорлогдож үхсэн хүний яс олджээ.
Цаашлаад Яёойн үед жижиг улс бүрэлдэн, том жижиг овог аймгуудын хоорондох мөргөлдөөн тасралтгүй үргэлжилж байлаа.

Яёойчуудын сүсэг бишрэл
Сүсэг бишрэл нь аль ч улсын аль ч нийгэмд мөнхийн идэвхитэйгээр оршин тогтнодог нэг төрлийн оюун ухааны ариусал гэж хэлж болохоор үзэгдэл юм.
Жоомонгийн үед бий болсон аливаа юмсын сүнсэнд итгэх бишрэл нь Яёойн үед агуулга хэлбэрийн хувьд улам бүр нарийссан байна. Жоомончууд, өөрсдийгөө байгалийн нэг хэсэг гэж үзэн, байгалийг өөрсдийн гарааг хөдөлгөгчид биш, сүнс өөрийн сонирхолоор байгалийг хөдөлгөж байна гэж үздэг байсан. Харин Яёойчууд, бидний өвөг дээдсийн сүнс байгалийг хөдөлгөгч хүчтэй гэсэн үзлийг баримтлан, овгийг бүрдүүлэгч бүх гишүүд цуглан том хэмжээний ёслолыг хийдэг байжээ.
Яёойн үед сүсэг бишрэлийг дараах үйл хэрэгт ашигладаг байлаа.
1. Газар тариалан
Газар тариалангийн нийгэм уруу шилжин орсон нь хүн төрөлхтөний оюун ухаанаас төрөн гарах ёстой дэвшил гарцаагүй мөн байсан боловч цаг агаар, уур амьсгал гэсэн хүний хүчин чадлаас үл хамаарах байгалийн нөхцөл байдалд зохицогдон явагдахаас өөр аргагүй газар тариаланг гол аж ахуйгаа болгон сонгон авсан нь эргээд сүсэг бишрэлийн хэрэгцээ шаардлагыг улам бүр их болгосон юм. Ургац тарианы хэвийн өсөлт, баялаг ургац авах баталгааг бий болгох гээд газар тариалангийн ёс жаяг нь бөөн бөөнөөрөө амьдардаг овог аймгийн хамт олонд зайлшгүй хийгдэх ёстой үйлдэл болсон байлаа.
2. Төр засгийг нэгдмэл байлгах хүч болгон ашиглах.
Яматогийн хаант засаглал үүсэх үед өвөг дээдсээ сүсэглэн биширдэг байсан нь овгийн ахлагчийн өвөг дээдсийн сүнс сүлдийг бишрэх үзлээр өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл овгийн ахлагчийн өвөг дээдсийн сүнс нь бусад сүнсний оюун ухааныг удирдан чиглүүлж олон түмний хүчийг

Яёогийн үеийн Японы нийгмийн байдал

Энэ үеийн Азийн бусад улс орнуудын тухай товч авч үзье.Энэ үед Хятад, Солонгос, Япон болон бусад олон аймгууд тархай бутархай, хоорондоо дайн байлдаантай самуун байлаа.
Тухайлбал Хятад улсад гэхэд л Шүншү, Сэнкокү гэх овог аймгууд удаан үргэлжилсэн дайн тулааны эцэст Шингоо гэсэн шинэ улс бүрэлдэж, удалгүй дотоодын хямралаас үүдэн мөхөж, оронд нь Зэн Кангоо гэх удирдлага гарч иржээ.Ер нь хамгийн анх Хятад улсыг нэгтгэсэн хүн нь Чингоо ба энэ үед хааны хэргэм зэрэг үүссэн боловч, үүнтэй зэрэгцээд Чинкангоогийн эргэн тойрны бусад овог үндэстнүүд бүгд хааны дарангуйлал дор байх хэрэгтэй гэсэн үзэл бодол гарч иржээ.
Тухайн үеийн Чинкангийн үеийн Хятад улс соёлын өндөр хөгжилтэй байсан болохоор , эргэн тойрны буёад улсуудын захирагч нар Хятадтай гадаад худалдаа хийхийг эрмэлздэг байсан боловч, Хятадын хаан тэрээр улс орныг өөрийнхөө дор байхыг шаардаж, хавчин шахдаг байв.Үүнтэй уялдан өргөл барьцын шинжтэй худалдаа наймаа явагдах болжээ.
朝貢貿易Энэ нь хан улсын хаанд өргөл барьц барьж, түүний хариуд нь хэргэм зэрэг олж авах хэлбэрээр явагддаг байв.Хааны угсаа гаралтай адил хэмжээнд байвал хан цол,язгууртан гаралтай байвал 公、侯、伯、子、男 гэсэн хэргэм зэрэг олгогддог байв.
Хэн их олон харь үндэстнийг дагуулж чадна, түүнийг шилдэг хаан гэж үздэг байсан болохоор Хятадын түүхэн сурвалж бичигт харь орон ба Хятадын харилцааны тухай нарийн дэлгэрэнгүй тэмдэглэсэн 四夷伝 зохиогджээ.
Энэ үед Хятад улсын Зэнкангоо захирч байсан ба “ Каншо “ хан улсын тэмдэглэл сурвалж бичигт өгүүлснээр Хятадууд Японыг “ Важин “ гэж нэрлэж байсна ба энэ нь Япончууд өөрийгөө “ Варэ “ гэж хэлдэг байснаас үүдэлтэй гэж тайлбар(бид)-ладаг.
Мөн тус сурвалжаас харахад , Яёогийн үеийн Японы газар нутагт 100 гаруй жижиг улс оршин байжээ.Эдгээр улс нь одоогийн хойд Кюүшюү арлын орчмоор бөөгнөрөн байжээ.
Эдгээр жижиг улсууд дотроос хан улсад хүлээн зөвшөөрөгдсөн хааны зэрэгтэй улс мөн гэдгийг баталсан алтан тамга хүлээн авсан улс бол На улс юм.Тэнмээгийн 4 онд ( 1784) Фүкүока хотын Жикано арлаас нэгэн тариачин алтан тамга олсон бөгөөд үүнийг тэр тамга болов уу гэж үздэг.Эртний архиеологийн олдвороос судалгаа хийж үзэхэд , На улсын алтан тамга авч байх 1-р зууны үед хойд Кюүшюү дэх жижиг улсууд маш эрчимтэй хөгжиж байсныг мэдэж болно.
Ялангуяа Гэнкайнада далайн эрэг хавийн жижиг улсууд Солонгосын хойгийн улсуудтай худалдаа наймаа хийснээр эрчимтэй хөгжиж байжээ.Хэдийгээр олон жижиг улсууд оршин байсан ч энэ дотроос Вагийн улс харьцангуй тэргүүлэгч байсна ба үе үе дамжсан хаадууд нь Хан улстай найрсаг харилцаа тогтоох замаар хойд Кюүшюүгийн улсуудыг нэгтгэж захирах зорилготой байжээ гэж үзэж болно.Энэ ажлыг эрчимтэй хийсэн.Жишээ нь Ва улсын ван Зүйшоо юм.
Зүйшоо нь Нагийн улсзэрэг ойр орчимынхоо жижиг улсуудыг байлдан дагуулж, Ва улсыг төлөөлөх байр сууринд очиж, Ва улсын ван цолыг авсан болов уу.

Яёогийн үеийн Японы түүхийг өгүүлсэн хан улсын сурвалж бичгүүд

1. “ 漢書 “ (Каншо) 地理志-газарзүйн тэмдэглэл .Чин улсыг мөхөөж гарч ирсэн улс.Урд Хан улсын түүхийн сурвалж бичиг.(前漢朝 )
МЭӨ 1-р зууны сүүлчийн хагасын байдлыг товчхон өгүүлсэн байдаг.
• Энэ сурвалжаас МЭӨ 1-р зуунд Япон улсын нутаг дэвсгэр дээр 100 гаруй жижиг улс оршин тогтнож байсныг мэдэж болно.
• Хятадууд Япончуудыг “ Важин” гэж нэрлэж байжээ.
• Солонгос зэрэг улс хан улсын мэдэлд байжээ.

2. “ 後漢書” –束夷伝
МЭ57 онд бичигдсэн гэж үздэг.Ухд хан улсын дараа гарч ирсэн хойд хан улсын үед зохиогдсон.Энэ үеийн хаан нь 光武帝  юм.
• 57 онд Ва-ийн На улсын элч хан улсын нийслэл 洛陽-д очиж эзэн хаанаас тамга гардан авсан.
• Ва улсын ван Сүйнгоо Хятадад элч илгээж, хан улсын ван цол авч байсан .
• Ва улсын хямрал

3. “魏志”倭人伝
Хятад улсад 220 онд хойд хан улс мөхөж, Ги-魏, Го-呉, Шокү-蜀гэсэн гурван улсын үе ноёрхсон юм.Энэ тухай тэмдэглэн үлдээсэн сурвалж бол “ Гурван улсын түүх” ба түүн дотор Япончуудын тухай тэмдэглэсэн хэсгийг “ Ги улсын үеийн Японы сурвалж” гэж нэрлэдэг.
• 3-р зууны үед Японд мандсан улс бол Яматай улс бол ба удирдагч нь Химико хатан хаан юм.
• 70 мянга гаруй өрхөөс бүрдсэн агуу улс байжээ.
• Ва улсын урт удаан хугацааны дотоодын зөрчил.
• Химихко хатан хааны мөргөл ( бурханы зам)
• Япон ба Хятадын харилцаа

Ва улсын мөргөлдөөн

Ги улсын сурвалжаас харахад, Ва улсад 2-р зууны сүүлчээр томоохон хэмжээний удаан хугацааны мөргөлдөөн гарч байсныг мэдэж болно.
Энэ тухай” 後漢書”-д  “倭国大乱” гэж нэрлэсэн байдаг.Урт удаан үргэлжилсэн энэ мөргөлдөөнийг 邪馬台国 улсын хатан хаан Химико удирдан намжаасан ба 30 гаруй жижиг улсуудыг удирдлагандаа оруулж чаджээ.

Яёогийн үеийн зарим нэг жижиг улс ( Хойд Кюүшюүгийн жижиг улс)
帯方郡
狗邪韓国
対馬国
一支国
末盧国
伊都国
奴国  -одоогийн 福岡市
不弥国- 飯塚市
投馬国 -岡....市
邪馬台国- 大和説か ,九州説か Одоогийн аль хэсэгт хамрах вэ? гэдэг нь маргаантай. Энэ маргаан нь Японы нэгдсэн цаг үе хэзээ вэ ? гэсэн асуулттай шууд холбоотой юм.
Хэрвээ 邪馬台国-г大和 байсан гэж үзвэл 大和-гийн сүр хүч 2-р зууны сүүлчээр гэхэд, Кинки мужаас хойд Кюүшюү хүртэлх уудам нутгийг хэдийнээ эрхэндээ оруулсан байжээ.Харин 邪馬台国-г Кюүшюүд байсан гэж үзвэл, 3-р зууны үеийн Япон нь олон жижиг хэсэгт хуваагдсан байсан байна.

Химико ба бурхны зам

Вэй улсын түүхэн дэх Ва улсын дурсгалд Химиког “ Гидоо” /сүнсний зам/-г ашиглан улсаа удирдаж байсан тухай өгүүлдэг.
“Гидоо” гэдэг нь Мико буюу удган хүн бурхны хүсэл таалалыг гүйцэтгэгч бөгөөд , өвөг дээдсийн итгэл мөргөлд багтах мөргөлч байсан гэж үздэг.「鬼道に使って能く衆を感」гэж тэмдэглэсэн байдаг.
Энэ шившлэгийн хүч нь бүхэлдээ улс төрийг нэгдмэл байлгах хүч ч бас мөн юм. Жижиг овог аймгууд бий болж байсан цаг үеийн “ Ван “ нь улс төрийн удирдагч байхаасаа илүүтэй, шившлэг шүтлэгийг жинхэнэ утгаар нь явуулагч байсаныг баталж байна. Хожим нь эдгээр “ вангуудын нэг нь Японы “Том ван“болж, яваандаа 7-р зууны үеэр “хаан” гэсэн цолыг хэрэглэх болжээ. Хэдий тиймч ,эзэн хаан нь саяхныг болтол улсын эрхийг захирагч төдийгүй бас хамгийн дээд зэргийн шившлэг шүтлэгийн зан үйлийг явуулагч байсан нь Япон улс эртний Яёогийн үеэс эхтэй бөгөөд энэ нь устаж алга болоогүй гэдгийг гэрчлэн харуулж байна.
Химико 229 онд Хятадууд уруу анхны элчээ илгээжээ. Энэ үед Химикогийн удирдаж байсан Ямадайкокү нь Риотоо хойгийг захирч байсан Коосонг дагаж байсан боловч , Хятадын Вэй улсад мөхөөгдсөн байна. Химикогийн элч явуулсныг Вэй улс сайшаан хүлээж, Химикод шинэ Ги улсын Ва-н ван цолыг хүртээсэн байна. Үүний дараахан , Яматодайкокү, Күнакокү овгуудын хооронд мөргөлдөөн гарсан боловч, Вэй улсын дэмжлэгийг авч байсан Яматодайкокү овгийн ялалтаар дуусчээ.
Химиког 248 онд нас барангуут эрэгтэй хүн ванд өргөмжлөгдсөн авч ,дотоодын зөрчил зогссонгүй .Дараа нь Химикогийн удмын охин, / とよ/ ван болж, удалгүй мөргөлдөөн намжсан байна.
Кофүнгийн үе

Яёогийн үеийн сүүлчийн хагасаас Фүнкюү шарил Япон даяар дэлгэрсэн байна. Энэ шарил нь 3-р зууны эхээр /үгүй бол 4-р зууны үеэр/ цар хүрээгээ тэлсэн Зэнроокоэн шарил Японы нутаг дэвсгэрээс олноор олдох болжээ.Одоогийн байдлаар Нара аймгийн Сакураи хотоос олдсон Макимүкиишицүка шарилыг хамгийн эртнийх гэж үзэж байна. Энэ нь нийт урт нь 93 метр юм.
Үүний бий болсон он тооллыг 220 оны орчим байх гэж таамагладаг ч , сүүлийн үед Яматодайкокү улсын Химико хатан хааны үед мандан бадарч байсан Яматогийн үед шарил бий болсон гэсэн санал илүү хүчээ авч байна.
Цаашлаад Сакураи хотоос олдсон 端墓古墳/хашихака кофүн/ нийт урт нь 276 метр ба одоогоор олдоод байгаа 古墳дотроос хамгийн том ба 崇神зүшин хааны туслах, хааны удмын удган, 倭迹マ日百襲-гийн шарил болов уу гэсэн таамаглал дэвшүүлсэн байдаг.
Энэхүү 古墳–нд Яёогийн үеийн шарил шиг, бүс нутгийн онцлогийг харуулсан шинж тэмдэг байдаггүй нь Яматогийн засгийн эрхийг дагалдаж байсан орон нутгийн овгийн ахлагч нар нь тэднээс суралцсан 古墳–ийг хэрэглэж байсны илрэл болов уу .
Кофүн нь одоогийн Сэтонай тухайн үеийн Ямато улс төвлөрч байсан бүс нутаг төвтэйгээр баруун, зүүн зүг уруу тархан дэлгэрч байсан нь Сэтонайн Ямато улс төрөн гарсан нэг жижиг овог улсын “Хан “ нь нийт Японы “ Том хан” болж, өөрийн захиргааны цар хүрээг зүүн зүгийн орнуудаас Кюүшюү хүртэл тэлүүлж байсан бодит баримт юм.Өөрөөр хэлбэл эртний 専制君主国家дангаар захиран дарангуйлах төрт улс бүрэлдэн тогтож, Японы угсаатнууд улс төрийн хувьд нэгдсэн байна.
Энд “Том хан” буюу ”大王”-ыг томилох бүтцийн талаар товч үзье.Түүхч Нэнага Санроогийн судалгаагаар бол, Оокими нь бүс нутаг тус бүрд салан тусгаарлаад байгаа жижиг олон улсын “хан” -ыг захиран дарангуйлах байр суурийг тэр хэвээр нь хүлээн зөвшөөрсөн төдийгүй дангаар захирах эрх олгох замаар жижиг овог улсуудын холбоо байгуулах хэлбэрээр Японы захирагч болдог байсан байна.
Энэ систем нь улмаар Оокимигийн улс төр ба эдийн засгийн сүр хүчний нөлөө нэмэгдэхтэй уялдаад тэрхүү нэгдсэн сүр хүч яван чангарч , төвлөрсөн эрхт эртний төрийн сайд парламентийн засаглал бүхий төрийн систем сууриа тавьж эхэлжээ. Энэ процессыг дэмжих нөлөө бүхий хөдөлгөгч хүч болсон зүйл бол дарангуйлагч нар эх газрын соёлыг эрчимтэй нэвтрүүлэхэд оршино.
Кофүнгийн үеийг 3 үед хувааж үздэг.

 Эхний үе МЭ 3-4 зуун .Сэтонай たてあな
 Дунд үе 5-р зуун Кюүшюү , Тоококүたて穴
 Сүүл үе 6-7 зуун Нийт япон бөөгнөрсөн よて穴

Цаашлаад тухайн шарилыг бүтээхийн тулд шаардлагатай хүн хүчний бөөгнөрөл ,шарилан дотроос толь, сэлэм , まかだまболон бусад нарийн ширийн бүтээлийн байдал нь тухайн нас хүний хүч нөлөөтэй байсныг илтгэж байна.. Нөгөөтэйгүүр , эгэл жирийн ард нь шарил бунхан босголгүй , тэр чигээрээ газарт булагдаж байсныг харьцуулахад энэ үед анги давхаргын задрал болон дагнан захирах хүчтэй нөлөө их байсныг олж харж болно.
Тухайлбал , Кофүнгийн эхний үеийн булшнаас толь, бөмбөлөг мэтийн зүйлс ихээр гарч ирдэг. Энэ нь тухайн үед удган бүхий овгийн ахлагч нарын булш байсныг гэрчилнэ.Дунд үе болоход Кофүн нь хэмжээний хуьд томорч , Нинтокү ( 仁徳) хааныг оршуулсан гэгдэх 堺市/сакай/ хотын Дайсэнроо бунханы адил цар хүрээ нь ихсэнэ.Мөн зэр зэвсэг, морины хэрэгсэл зэрэг дагалдах зүйлё нь гоц содон бөгөөд цаг хугацааны хувьд Яматогийн засгийн эрхийг Японыг байлдан дагуулж байсан үе ба цэргийн хүн овгийн ахлагч байсныг батална.
6-р зуун болоход , Кофүны тоо хэмжээ огцом нэмэгдэж, нөлөө бүхий тариачин бас бус иргэдийг оршуулсан овор багатай дугуй хэлбэр бүхий шарил ихээр олддог.
Дээр дурьдсанчлан энэ үеийн Японд нэгэнтээ ангийн ялгаа бий болсон байлаа.Эртний түүх судлаачид тэрээр язгууртануудыг 在地首長эзэмшил газартай овгийн ахлагч гэж нэрлэсэн байдаг.Эхэн үедээ Яматогийн засгийн газар тэдгээр ахлагч нарын өөрсдийн газартаа явуулдаг захиран дарангуйлах тухайд ер оролцох боломжгүй байв.
Язгууртнууд ард иргэдээс зайтай газар суваг шуудуу болон хашлага хамгаалалт бүхий ордонд амьдарч , ард иргэд нь уламжлалт оромжиндоо たてあなамь зогоож байжээ.

Японд эх газрын соёл нэвтэрсэн нь

4-р зуун / зарим түүхийн сурах бичигт 5-р зуун гэж тэмдэглэсэн байдаг/ үед Яматогийн нэгдсэн засгийн газар бүрдэж үү үгүй юу, Япончууд солонгосын хойг уруу давшиж Бэншин /弁長/-ы газар нутгийг эзлэн авч, Солонгос үндэстнийг захиргаандаа оруулан, Миманад удирдлагаа байрлуулсан байна.Цаашлаад өөрийн улсаа байгуулж байсан しらぎ・くだら г эзэлсэн байна.
Энэ мэтийн бусад орнууд руу хийсэн байлдан дагуулалт нь эх газрын өндөр хөгжил бүхий соёлыг дэлгэрүүлэхэд маш их нөлөөлсөн байна.
Японд орж ирсэн энэхүү соёлыг :
 Эд баялагын соёл
 Оюун ухааны соёл
 Улс төрийн соёл гэж хувааж болно.
Эд баялагын соёлын тухайд гэвэл, Кофүны доторх дайвар эд зүйлсэд тухайн үеийн Хятадад хэрэглэж байсан хүрэл толь, алтан титэм, алт мөнгөн ээмэг, мөнгөн бугуйвч, бүсийн тоноглол олноор гардаг.Мөн тухайн үеийн шинэ технологиор урлан бүтээсэн すえきзэрэг шавар сав суулга байдаг.
Оюун ухааны соёл: Солонгосын хойгоос гэтлэн орж ирсэн хүмүүс тэдний үр садаар дамжуулан ханз дүрс үсэг ашиглан тэмдэглэл бичих , нар сарны зурхай , тэнгэр огторгуй сургаал гэхчилэн хятадын оюун ухааны соёл ихээр орж иржээ.
Цаашлаад 6-р зуун болоход Күнзийн сургаалын судар ном , бурханы шашны дүрс баримал зэрэг зүйлс Кударагаар дамжин орж иржээ.
Улс төрийн соёл нь: Оокими хаан гийн сүр хүчийг нэгтгэх зориулалттай бурханы домог яриа бий болсон нь ч гэсэн эх газрын хийсвэр оюуны соёлтой нягт холбоотой юм.
Цаашлаад “つ“ гэж нэрлэгддэг ард иргэдийн ангилан дарангуйлах систем ч гэсэн Хятадаас авсан соёлын нэгэн хэсэг гарцаагүй мөн.

Ангийн ялгаа
Эзэн хаан /Ооками/ ,хануудыг нэгдсэн захиргаанд оруулснаар тэд дээд язууртнууд хэмээгдэн хааныг дагалдан ард иргэдийг дарангуйлсаар байлаа.Тэдгээр ноёдууд нь улмаар Яцүко Мэяцүко гэгдэх боолуудыг хувьдаа эзэмшиж байв.
Язгууртан-тариачин-боол нь энэ үеийн ангийн бүтэц юм.
Энэ үеийн боолын нийгэмд эзлэх хувь нь төдий л их биш байв. Харин үйлдвэрлэх гол хүчийг тариачид эзлэх ба язгууртан тариачины хоорондох захирах захирагдах хамаарал нь энэ нийтийн үндсэн бүтэц болно.
Тариачид нь “べ“-ийн ангид харьяалагдах бөгөөд энд бас шавар сав суулгач 土帥部, эмээлч 革宍部зэрэг тусгай ур чадвар бүхий иргэд ч багтдаг байна.Язгууртнууд нь цусан төрлийг илтгэх /うじ/ , хэргэм зэргийг илтгэх 姓/かばね/-тай бөгөөд үүгээрээ дарангуйлагчийн байр суурийн төлөө өрсөлдөх болжээ. Мөн энэ онцлогоор нь Кофүны үеийг氏姓-шисэй /うじ・かばね/нийгэм гэж нэрлэх нь ч бий.Оокими Том хан нь 名代、子代、田部 язгууртан ньしなづ、かきづ гэсэн давхаргыг захирах ба тэд эзэмшил газар баялгийн сантай байв.
.

Үгийн тайлал

'' Өнгө'' түүний тухай

Хүн төрөлхтөний хувьд өнгө гэдэг нь тухайн үндэстний онцлогыг илэрхийлэх нэгэн томоохон соёлын нэг юм. Өнгийг онолын талаас нь тайлбарлах гэсэн оролдлого нь нэн эртний Грекийн үеэс эхлэлтэй ба энэ үед Платон , Аристотель зэрэг гүн сэтгэгчид байгалийн үзэгдэл дээр тулгуурлан өнгийг тайлбарлах гэж оролдож байв. Түүнээс хойш шинжлэх ухааны хөгжил дэвшилттэй хамт өнгөний судалгаа шинжилгээ нь янз бүрийн салбарт явагдсаар иржээ. Орчин үеийн өнгөний ухааны үндэс суурийг тавьсан хүн нь агуу их физикч Ньютон юм. Тэрээр янз бүрийн туршилт явуулсны эцэст нарны гэрэл өөртөө бүх өнгийг агуулдаг ба нарны гэрлийн олон өнгийн долгион нь хоорондоо холилдож цагаан өнгөтэй болж харагддаг. Цагаан гэрлийг гурвалжин призм хэлбэрийн линз дундуур нэвтрүүлэхэд янз бүрийн урттай гэрлийн долгион болон задарч солонгын долоон өнгө үзэгддэг хэмээх онолыг 1704 онд дэвшүүлэн гаргажээ. Өнөө үед өнгө судлал нь олон орны эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд оршсоор байгаа бөгөөд бие даасан шинжлэх ухааны салбар болтлоо өндөр төвшинд хөгжиж байна. Хүмүүс дүрслэн урлах ухааны ерөнхий мэдэгдэхүүн , орон зайн дүрслэл , өнгөний зүй тогтол, өнгө зохицлын тухай мэдлэггүйгээр уран бүтээл уншиж чадахгүй ба гоо сайхныг мэдрэх чадвар нь сул дорой байдаг байна. Сэргэн мандалтын үеийн Италийн эрдэмтэн , зураач Леонардо Да Винчи өнгөт зургийн талаар шинжлэх ухааны сэдэвт зохиол бичиж байжээ.
Бусад улс оронтой харьцуулахад манай оронд өнгө судлал нь хараахан хөгжиж амжаагүй салбарын нэгд зүй ёсоор орж байна. Монголын уламжлалт соёл зан заншилд өнгө нь бэлгэдлийн арвин их сан хөмрөгтэй бөгөөд бусад үндэстний өнгөөр бэлгэдэх ёсонд байдаггүй гэж хэлж болохуйц өвөрмөц бэлгэдлүүдийг өөртөө агуулсан байдаг. Монгол өнгө судлалын салбарт эрдэмтдийн сонирхлыг малын зүсмийн судалгаа ихээр татдаг бөгөөд судалгаа шинжилгээний үр дүнд зөвхөн морины зүсэм л гэхэд 200 гаруй байдгийг тогтоожээ.
Харин Япончууд сакүра, момо, аканэ, аши, кикү, күри гэх мэтийн ургамал, цэцгийн нэрээр өнгөө нэрлэдэг агаад эдгээр өнгөний нэр нь харьцангуй их байдаг бололтой. Монгол хэлэндэх өнгөний нэр нь харавтар хөх , цагаан цэнхэр, улаан шаргал , шар ногоон гэх мэтээр үндсэн нэг өнгөнөөс ахин өөр өнгөний нэр үүссэн байх нь олонтой байдаг. Мөн амьтан, ургамал, ашигт малтмал ( танан цагаан, номин цэнхэр г/м) нэрнээс үүсэлтэй өнгөний нэр ч цөөнгүй байдаг. Дээрхи байдлаас үзэхэд дэлхийн улс үндэстэн бүр байгаль орчин , газар зүйн байрлал , ёс заншил, амьдралын хэв маяг зэрэг олон талаараа харилцан адилгүй байдгаас өнгөний бэлгэдэл нь ч өөр өөрийн гэсэн өвөрмөц утга санааг агуулдаг бололтой. Иймээс уг сэдвийг сонгон авч Япон ,Монгол 2 орны өнгөний бэлгэдэл зүйд ялгаатай хийгээд төсөөтэй талуудыг үндсэн 5 өнгөн дээр харьцуулан үзэхийг зорилоо.
Цагаан өнгөний бэлгэдэл

Цагаан өнгө нь Монгол домог зүй ,бөө мөргөлийн төсөөллөөр нарны гэрэл өдрийн цагаан гэгээ болон баруун зүгийн 55 хөх цагаан тэнгэрийн өнгийг төлөөлдөгийн хувьд үлгэр туульст ч энэ бэлгэдэл утгаа хадгалсаар байна. XIII – XIV зууны үеийн Монгол бөө нар цагаан дээл, малгай өмсөж , цагаан морь унаж явдаг байсан түүхэн сурвалж байдаг.
Монголчууд эрт дээр үеэс энэхүү өнгийг эхийн сэтгэл, хүний сайхан сэтгэл, аливаа сайн сайхан бүхэнтэй зүйрлэж эрхэмлэсээр ирсэн билээ. Эхийн сэтгэл гэдэг юутай ч зүйрлэшгүй ариун нандин зүйл болохоор ийнхүү эхийн сэтгэлийг сүүн цагаан сэтгэл хэмээн нэрлэх болсон болов уу. Монголчууд эрт дээр үед сайхан сэтгэл болон хүндэтгэлийн илэрхийлэл болгон хаад ноёд ,ихэс дээдэстээ 9-н цагааны бэлэг өргөн барьдаг заншилтай байжээ. Үүний нэгэн тод жишээ нь : Манжийн хаад ноёдод 9-н цагааны бэлэг болох 8 цагаан морь,1 цагаан тэмээг өргөн барьдаг байв.
Өвөг дээдэс маань төрийн бэлгэ тэмдэг сүлд тугандаа ч цагаан өнгийг эрхэмлэн хэрэглэх болсон нь улмаар төрт ёсны бэлгэдэл болох 9 цагаан хөлт туг нь сайн сайхан ,энх амгалан , мөнхжингийн бэлгэдэл болжээ.
Түүнээс гадна Монгол бөө мөргөлд хар хоргүй цагаан сэтгэл нь бүхнийг ялан дийлнэ хэмээн үздэг байсан ба тэмээн чинээн харыг тэвнийн чинээ цагаанаар цайлгаж болно гэж үздэг. Монголчууд билгийн улиралын тооллын эхэн Цагаан сар шинэлэх ёслолын өдөр өтгөсөө хүндэтгэж нялхасаа баясган ураг төрлөөрөө сэтгэлийн цайлган халуун үгсээ ярилцаж, цагаан идээ ,цагаалгаа хуваалцан хүртэж, өтгөс бууралдаа эдийн дээд хадаг юугаан барин золгодог заншилтай билээ. Түүхэнд Цагаан сарын шинийн нэгэнд хотол даяараа хаан, харцгүй цагаан нэхий дээл өмсч цагаан морь унаж шинэлдэг байсан тухай нэгэнтээ өгүүлсэн байдаг . Үүний зэрэгцээ ард олон ам цагаан хулганыг энх тунх ,элэг бүтэн, элбэг дэлбэг амьдралын бэлгэдэл хэмээн бэлэгшээж иржээ. Ийнхүү цагаан өнгө нь Монголчууд бидний хувьд эртнээс нааш эдүйгээ хүртэл ихэд дээдлэгдэн ирсэн эрхэм өнгөний нэг билээ.
Япончуудын хувьд цагаан өнгө нь эртнээс дээдлэгдэн шүтэгдсээр ирсэн уламжлалт өнгөний нэг юм . Өөрөөр хэлбэл хир буртаггүй ,цэвэр ариун гэсэн ойлголтыг төрүүлдэг. Тэд Монголчуудын нэгэн адил цагаан өнгөөр сайхан сэтгэл, ариун явдлыг бэлгэдэн амьдрал ахуйдаа дээдлэн хэрэглэсээр иржээ. Японы түүхэнд VII зууны үед цагаан өнгийг хааны өнгө хэмээн хуулиар тогтоосон тухай өгүүлсэн байдаг. Иймээс ч цагаан өнгийг онцгойлон бэлгэшээж үздэг байсан түүхэн жишээ олон байдаг . Дайны үед цэргийн туг болон дайсандаа бууж өгөх үедээ цагаан өнгийн тугийг хэрэглэдэг байсан байна. Энэ нь ямар нэгэн атгаг муу санаа агуулаагүй гэсэн сэтгэлээ цагаан өнгөөр илэрхийлж байсны тод жишээ юм. Түүнчлэн бурхны зан үйл болон гэрлэх ёслолын үед цагаан өнгийн хувцас өмсөх нь түгээмэл байдаг. Эдогийн үед дүрслэх урлагт чөтгөр шуламсыг цав цагаан хувцастайгаар дүрслэн зурж байжээ. Иймээс цагаан өнгө нь хүйтэн , сэтгэл тавгүйцэм байдлыг бий болгодог хэмээх үзлийг Япончуудад бий болгосон бололтой. Хүн төрөхдөө цагаан даавуунд өлгийдүүлдэг хийгээд мөн хорвоогоос халихын цагт цагаан даавуугаар ороогддог хэмээх үзэл нь Япон, Монгол 2 орны ард түмний сэтгэлгээнд шингэсэн байдаг . Япончууд цагаан өнгөөр намрын улирлыг бэлгэддэг. Учир нь цасан цагаан өнгөт цагаан будаа боловсрох цаг үе нь намар цаг юм. Япончууд цагаан өнгийг ихэд бэлгэдэн төрийн далбаандаа ч оруулсан байдаг билээ. Төрийн далбааны дэвсгэр болох цагаан өнгө нь үнэнч ,ариун сэтгэлийн бэлгэдэл болдог ажээ. Цагаан өнгө нь баруун зүгийн бэлгэдэл төдийгүй сарны цайвар өнгө ,Цолмон гаргийн гэрэл туяаг төлөөлдөг байна.

Хөх өнгөний бэлгэдэл

Монголчуудын хувьд хөх өнгөний бэлгэдэлийн уг сурвалж нь тэдний гол шүтээн болох Мөнх хөх тэнгэрээс үүдэлтэй ажээ. Тэнгэрт сүлд,сүнс, сүр жавхлан, оюун санааг хайрладаг далдын хүч байдаг хэмээн үздэг тул тэнгэрийг эцэг,газар дэлхийгээ эхтэйгээ зүйрлэн бурхан тэнгэртээ өөрсдийн заяа төөргөө даатган ,идээ будааныхаа дээжийг өргөж залбиран шүтсээр иржээ. “Монголын нууц товчоо”-нд Монголчуудын гарал үүслийн талаар дээд тэнгэрээс заяат Бөртэ чоно Гуа Марал тэнгис далайг гаталж ирээд...хэмээн өгүүлсэн байдаг ба Монгол хүүхэд төрөхдөө хөх толботой төрдөг нь тэднийг өөрсдийн өвөг дээдсийг тэнгэрээс заяатай хэмээн үзэхэд хүргэсэн билээ. Чингис хаан их аян дайнд дайлаар мордохдоо өстөн дайснаа дарах их хүч чадал хайрлахыг наминчлан хүсэж тэнгэр бурхандаа тахил өргөн залбиран гуйдаг байжээ. Их эзэн хаан маань Мөнх хөх тэнгэрийн зарлиг ,таалал, гэсгээл шийтгэлийг бичиж бай хэмээн “Хөх дэвтэр” бичгийг гаргахыг зарлиг болгож байсан түүхэн баримт байдаг аж. Мөн түүнчлэн Монголчууд өөрсдийн түүхийн тавцан дахь мандан бадралтыг хөх тэнгэрийн хүчин ивээл хэмээн үзэж байсан байна. Тиймээс ч түүхнээ хөх Монгол улс гэсэн төр ёсны их бэлгэдэл үүссэн гэлтэй .Хөх өнгөний бэлгэдэлийг авч үзэхэд сонирхолтой санагдсан зүйл бол Монгол хэл аялгуунд элбэг тохиолдох “хөх ногооны униар” “хөх ногооны шим” гэсэн үг хэллэг байлаа. Учир нь хавар соёолон ургаж буй ногоог “ хөх ногоо” хэмээн нэрлэдэгтэй холбоотой бөгөөд энэ нь өнгөний тухай Монголчуудын өвөрмөц үзлийг илэрхийлнэ. Дээрхи бэлгэдэлүүдээс харахад хөх өнгө нь Монголчуудын хувьд хамгийн эрхэм өнгө гэж хэлж болох юм.Ийнхүү дэлхий дахинаа Монгол улс Хөх тэнгэрийн орон хэмээх нэрээрээ хэдийнээ бүхний танил болон ихэд алдаршсан гэж хэлж болно.
Япончууд хөх өнгийг хаврын өнгө хэмээн үздэг . Мөн уг өнгийг ялалт амжилтын бэлгэдэл болгодог ба хүйтэн цэвдэг , өргөн уудам гэсэн утгыг агуулдаг байна. Япон хэлний хөх ( 青 ) гэсэн үгийг хэрэглэн аонисай,аосамурай”青二才・青侍 “ гэх мэтээр нас бие гүйцээгүй,дадлага туршлагагүй эр хүн,зэрэг дэв доогуур самурай гэсэн утгыг тус тус илэрхийлдэг бол青年,青いりんご,青い草 гэх мэтийн сайн утгыг илэрхийлэх нь цөөнгүй . Үүнээс гадна ямар ч зэрэг дэвгүй эмэгтэйг 青女房 хэмээн нэрлэж байсан байна. Хөх өнгө нь Дорно зүгийн бэлгэдэл төдийгүй Бархасбадь гаригийн төлөөлөл болдог.

Ногоон өнгөний бэлгэдэл

Ногоон өнгөний бэлгэдэлийн язгуур гарал нь байгал ертөнцийн эх үзэгдэл “өвс ногоо “ цэцэг навчны урган төлжих цэцэглэн дэлгэрэх үйл цаг хугацаа нөхцөл байдалтай шууд холбоотой . Өөрөөр хэлбэл ногоон өнгийг газар дэлхийн өнгө хэмээн үзэж дархад бөөгийн ёслолд мөнх ногоон шилмүүст мод бүхий “ногоон өргөл “ гэгчийг өргөдөг ёсон буй.Ногоон өнгийн бэлгэдэл нь сая соёолж буй нялх ногооны өнгийг урган төлжихүйн бэлгэдэл болгодог ажээ. Үүнтэй уялдуулан шинэ бэрийг хуриман дээр оюу ногоон тэрлэг өмсгөдөг ёс нь ургаж ундрахыг бэлгэдсэн хэрэг юм. Мөн Монгол үлгэр туульст үхсэнийг амьдруулагч ,үгүйрсныг баяжуулагч ногоон торгон дээлт хүүхний дүр ихээр гардаг. Үүнтэй холбогдуулан Монгол орны зарим уул усны эзэн савдаг нь мөн л ногоон торгон дээлтэй сайхан бүсгүй хүний дүрээр төсөөлөгддөг.
Япончууд ногоон өнгөөр байгаль ертөнцийг бэлгэдэх ёсон буй. Ногоон өнгө нь нялх зулзган нахианы бэлгэдлээс үүдэлтэйгээр аливаа зүйлсийн төлжиж боловсроогүй гэх утгаар хэрэглэдсээр ирсэн бололтой. Мөнхүү эрүүл чийргийн бэлгэдэл хэмээн үздэг гэнэ.
Ногоон өнгө нь хаврын улирлын бэлгэдэл төдийгүй мөн дорно зүгийн бэлгэдэл болдог байна. Бас нууцлаг хөх ногоон өнгөтэй Бархасбадь гаргийн төлөөлөл болдог.

Шар өнгөний бэлгэдэл

Шар өнгөний нэрийн гарал нь “шороо” (широй) “шир” (будаг) гэсэн үгстэй нэгэн гаралтай ажгуу.Ийнхүү шар шороон тивийг өнгө зүсээр нь хүндэтгэн алтан дэлхий хэмээн нэрлэх болжээ. Монголчууд шар өнгийг бичиг ном мэргэн цэцэн ухааны бэлгэдэл хэмээн үзсэн байдаг . Үүний нэг жишээ нь шарсан мах андадгүй шар зурхайч хэмээн хэлдэг нь хүний цэцэн цэлмэг ухааныг илэрхийлсэн үг юм. Үүнээс гадна лам хуврагуудын өмсгөл болон шашны эд зүйлсэд шар өнгийг ихэвчлэн хэрэглэсэн байдаг. Энэ утгаараа шар өнгө нь шашны бэлгэдэлийг илэрхийлдэг бололтой. Монгол ураг хуримын ёсны бэлгэдэл болсон шар хив хадаг нь хүмүүний ургыг холбох бат бэхийн бэлгэдэл болдог байна. Мөнхүү бид бүхэн хорвоо ертөнцийг өөрийн гэрэл гэгээ,дулаан илчээрээ тэтгэн амьдруулагч нарыг алтан шар хэмээн нэрлэх нь олонтой . Алтан шар хэмээсэн нь угтаа нарны өнгө гэрлийг бэлгэдсэн бололтой. Шар өнгөний бэлгэдэлийн эсрэг талыг домогт илэрхийлэхдээ “шулмасын шар туяа “ гэгчээр дүрслэн үзүүлсэн байдаг.
Япончууд энэхүү өнгөөр алтан нарны цацрагыг бэлгэдэхийн зэрэгцээ улбар шар өнгө нь урган төлжөөгүй гэсэн санааг давхар илэрхийлдэг юм байна. Алтан шаргал өнгийг зуны төгсгөл ,газар дэлхийн амьдлаг эрч хүчний оргилолтын бэлгэ тэмдэг , мөн төв үзэл санааны илэрхийлэл болохын зэрэгцээ Санчир гаригтай холбон үздэг. Үүнээс өөрөөр алтан шаргал өнгийг хайр дурлалын өнгө болгон дээдлэн хайрласаар ирсэн байна.

Улаан өнгөний бэлгэдэл

Улаан өнгөний бэлгэдэл нь үүсэл гарлынхаа хувьд байгаль ертөнц , хүний соёл иргэншил дээрх хамгийн чухал үзэгдэл болсон гал, галын дөлыг төлөөлдөг. Хүний бие дээр авч хэлэхлээр эрүүл биеийн цусны өнгө шунх улаан байдагтай авцалдуулан идэр чийрэг ,эрүүл саруул, цог золбоог илэрхийлдэг байна. Хуучин цагийн оршуулгын ёсонд хүний яснаа улаан шунх ,зосын зүйл түрхдэг байсан нь даруй “амилуулах” гэсэн утгыг агуулдаг байжээ. Жаргалтай хатны хацар улаан гэдгээс үзэхэд улаан өнгө нь залуу халуун нас эрүүл саруул бие цог заль бадарсан сүр жавхлант дүр байдлыг илтгэж байна. Мөн Монголчууд махаар шүүс тахих тахилгыг улаан тахилга хэмээдэг . Улаан өнгөний бэлгэдэл нь шууд , дам аль нэгэн холбоогоороо ихэнх тохиолдолд гал, галын дөлтэй утгын хувьд авцалдуулан үздэг билээ. Монголчууд улаан залаатай малгай өмсдөг байсан бөгөөд энэхүү залаа нь Монгол угсаатан гурван цагт галын дөл мэт мандан бадрахын бэлгэдэл болж байснаас түүхэнд өөрсдийгөө Улаан залаат Монголчууд хэмээн нэрлэж байжээ.
Япончууд бусад үндэстний нэгэн адил улаан өнгөөр амьдралын эх булаг болох цус,дэлхий ертөнцийг үүрд гэрлээрээ ивээн тэтгэгч наран хийгээд үргэлж дээш ноцон асагч галыг бэлгэдсээр ирсэн байна.
Эрт дээр үед Япончуудын өвөг дээдэс час улаан өнгийг нас бие гүйцсэн залуу охины бэлгэ тэмдэг болгон эрхэмлэн дээдлэж байжээ.Улаан өнгийг баяр ёслолын өнгө хэмээн 正月 буюу цагаан сарын үед хахир хатуу өвлийг өнтэй даван туулахад сэтгэлийг дулаацуулагч гэгээлэг өнгө хэмээгдэн олон зууны турш хүндлэн шүтсээр ирсэн гайхамшигт түүхтэй ард түмэн юм.Тиймээс өнөөг хүртэл баяр ёслолын үеэр хүндэтгэлийн зоог болох сэкихан” 赤飯” буюу улаан будааг зооглодог билээ.Хамгийн сонирхолтой нь Монгол,Япон 2 орны төрийн далбаанд улаан өнгө орсон байдаг.Тус тусын бэлгэдлийг агуулан бөгөөд Японы төрийн далбаа дээрх дугуй улаан дүрс нь нарыг бэлгэдсэн явдал хийгээд улс орноо Ниппон”日本” буюу Мандах нарны орон хэмээх болсон ажгуу.Иймээс ч Монголчууд бид бүхэн Япон орныг Наран Улс хэмээн нэрлэдэг буйзаа.Японы түүхэн сурвалжаас үзэхэд Мэйжигийн үед улаан өнгийг ихэд хэрэглэх хүсэлтэй байсан байна.Тухайлбал энэ л үеэс эхлэн цэргийн бүч, төрийн далбаандаа улаан өнгийг авч хэрэглэх болсон . Улаан өнгө нь зуны бэлгэдэл төдийгүй өмнө зүгийн бэлгэдэл болдог байна.

Хар өнгөний бэлгэдэл

Монголчууд хар өнгөөр аливаа муу үйл ,муу санаа,харгислал,уй гашуудал, үхэл сүйрлийн төлөөлөл болгон үзсээр иржээ. Хэдийгээр харийг эерүүлэн нэрлэх бараан хэмээх хүндэтгэл бий боловч хар бараан хэмээх хослол нь бүхэлдээ ертөнцийн нэгэн үзэгдэл гэрэл гэгээний ерөндөг, харанхуйн төсөөлөл болон буудаг. Мөн Монгол бөө мөргөлийн зан үйлээс хар өнгөний мөн чанарыг бүрэн мэдэж болох аж. Жишээ нь: “Үхээрийн хар будан үргэлж яагаад манарна вэ ? “ хэмээн онгодын хэллэгт орж ирдэг байна. Тэгвэл хар өнгөний бэлгэдэлийн нэгэн тодорхой жишээ нь өвөг дээдсийн маань эртнээс нааш шүтэж ирсэн Хараа ихт хар сүлд нь “айлгахын бэлгэ “ гэнээ. Иймээс ч дөрвөн хөлтэй догшин хар сүлд хэмээн нэрлэдэг бөгөөд хар өнгөтэй байдаг нь өстөн дайснаа айлгахын догшин авирыг илэрхийлж буй явдал юм . Эрт дээр үеэс Монголчууд эгэл жирийн ард олныг “хар ард ” буюу “ харц ард “ гэж нэрлэдэг байсан нь нийгмийн доод давхрагыг хар өнгөөр илэрхийлдэг байсантай холбоотой. Мөн сахил хүртсэн лам хувраг хүн бурхны номоо орхин эгэл хүн болохыг “хар болох” гэж хэлэх ёсон байдаг . Үлгэр туульст ер бишийн баг хар идээ хэмээгч гардаг бөгөөд энэ нь хүний урьд өмнөх бүх явдлыг мартуулах , ой ухааныг арчин арилгах увидаст хар хор ихтэй идээ юм. Ерийн ярианд гэр орон, эхнэр хүүхдийнхээ төлөө өдөр шөнийг умартан зүтгэгчийг баг идээндээ баригдсан амьтан гэж хэлэх нь бий. Мөн архи дарсыг хар идээ хэмээн нэрлэж хэтрүүлэн хэрэглэхийг цээрлэн дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж амс гэж сургасаар ирсэн билээ.
Япончуудын хувьд хар өнгө нь хир буртаг , бохир заваан,азгүй,муу ёрын төлөөлөл болж байснаас эрт дээрээс хүмүүсийн таашаадаггүй өнгөний нэг болсоор ирсэн гэнэ.Эртнээс үхлийн өнгө гэгдэж байснаас өнөөг хүртэл зовлон гунигт автсан үедээ хар хувцас өмсөн ,харуусал гунигаа илэрхийлдэг билээ. Шашны өнгөний дүрслэлд шар,цагаан,улаан,хөх өнгөтэй хослох тул олон өнгөний суурь өнгө болгон хэрэглэдэг байна.Зэрэг дэвгүй өөрөөр хэлбэл жирийн ард олны хувцас гэдэг заавал хар бараан өнгөтэй байх ёстой байсан байна.Мөн лам хувраг хүн жирийн эгэл ард болохдоо ,хар хувцсаа тайлж цагаан хувцас өмсдөг учраас 白きに返す гэж хэлдэг байх юм.

Үгийн утгыг орчуулгад анхаарах нь /2-р хэсэг/

Арьс: Хүн амьтны биеийн гадуур булчинг бүрхэж байдаг хөрс, гурван давхрагаас бүрдэнэ. Биеийг хамгаалах, биеийн дулааныг тохируулах, илүүдэл зүйлийг ялган гаргах үүрэгтэй. Биеийн хамгийн гадна байж, хамгийн түрүүн юманд хүрэлцэж байдаг учраас хүртэх мэдрэхүйн эрхтэн хэмээн үзэж, сонгон авлаа.
Монгол, япон хэлэн дэх арьстай холбоотой хэлц хэллэгийг утга үүргийн хувьд дараах байдлаар ангиллаа.
1. Хүн амьтаны туранхай гэдэгийг илэрхийлсэн хэллэг
 Энэ утгыг монгол хэлэнд “арьс яс болох”, “яс арьс болох” гэж хэлдэг бол япон хэлэнд мөн “骨と皮” гэж хэлдэг байна.
2. Монгол хэлэнд хүнийг зодох, зовоож тарчлаах гэсэн утгыг арьстай холбож илэрхийлсэн байна.
 Тухайлбал: “арьс махтай нь хатаах” гэвэл ихэд зовоох, “арьсийг нь хуулах”, “арьсийг нь өвчих” гэвэл зодох гэсэн утгыг илэрхийлж байна. Харин япон хэлэнд арьсийг ийм утгаар хэрэглээгүй байна.
3. Монголчууд хулгайч, элдэв муу зүйл хийдэг бусармаг хүнийг “хүний арьс нөмөрсөн чоно” гэж ярих нь бий. Тэгвэл япон хэлэнд “皮をかぶる”(арьс нөмрөх) гэвэл үнэн дүр төрх, мөн чанараа нууж далдлахыг хэлдэг ажээ. Магадгүй энэ нь хоёр оронд дэлгэрсэн бурханы шашны сургааль үлгэрт гардаг барын арьс нөмөрсөн илжигний үлгэрээс эх үүдэлтэй байж болох талтайг үгүйсгэх аргагүй билээ.
4. Япон хэлний арьстай холбоотой хэлц хэллэгүүд ихэвчлэн өнгөц, хуумгай гэсэн утга илэрхийлж байна
 Тухайлбал: “皮膚の見”(Арьсны үзэл), “皮相の見”(Арьсны өнгөц үзэл) гэвэл юмыг өнгөцхөн, гаднаас нь хараад дүнэсэн дүгнэлт, бодсон бодол, “皮肉の見”(Арьс махны үзэл) гэвэл хүнийг гаднах байдалаар нь шоовдорлох, “皮算用”(Арьсны тооцоо) гэвэл ажлыг дуусгаагүй байж үр дүнг нь харах гэх гэсэн утгыг тус тус илэрхийлж байна.
5. Мөн япон хэлэнд юмны зааг ялгаа таш өчүүхэн бага, ялгахад хэцүү гэсэн утга илэрхийлэхдээ арьсыг оролцуулан хэлц хэллэг үүсгэжээ.
 “皮か身か”(Арьс уу, бие үү) гэвэл ялгахад хэцүү, “皮膜” (Арьс хальс) гэвэл маш бага ялгаатай зүйлийг илэрхийлдэг байна.

Тархи: Хүн амьтны гавлын дотор байдаг, төв мэдрэлийн тогтолцооны гол эрхтэн болох эд, уураг тархи. Хүн таван мэдрэхүйгээрээ мэдрэн хүлээж авсан аливаа мэдээллийг тархиа ашиглан оюун дүгнэлт гаргаж тэдгээр мэдээлэлд хариу үйлдэл үзүүлдэг. Тархийг аливаа зүйлийн талаар эргэцүүлэн бодож ухаарч мэдрэх зургаа дахь мэдрэхүйн эрхтэн гэж үзэх үзэл ч бас бий билээ. Ийм учраас таван мэдэрхүйтэй холбоотой хэлц хэллэгийг судласных тархитай холбоотой хэлцийг ч мөн судлан үзэх нь зохистой болов уу хэмээн санаж энэхүү хэлцүүдийг шинжилж үзээд дараах байдлаар ангиллаа.
1. Хүний мэдлэг чадвар, оюун ухааныг иэрхийлсэн
 “Тархитай хүн” гэж хэлэхэд , хүн угаасаа л тархитай байдаг шүү дээ гэж хэлэх монгол хүн үгүй биз ээ. Учир нь энэ үг нь уг хүнийг эрдэм мэдлэгтэй, ухаантайг илэрхийлсэн хэрэг юм. Тэгвэл япон хэлэнд ч мөн “脳が弱い”(тархи сул) гэвэл юмыг ухаж ойлгохдоо муу, сэтгэхүй муу гэсэн утга илэрхийлсэн байна.
 Үүний эсрэг ухаангүй, мэдлэггүй гэхийг монгол хэлэнд “усан тархитай”, “тархи нь гашилсан” гэж хэлдэг бол япон хэлэнд “脳味曾が足りない” (тархи хүрэлцэхгүй) гэж хэлдэг байна.
2. Аливааг эргэцүүлэн бодох гэсэн утгыг илэрхийлсэн
 Монгол хэлэнд аливааг маш их эргэцүүлэн бодох гэсэн утгыг “тархиа барах”, “тархиа гашилгах”, “тархиа ширгээх” гэсэн хэлээр илэрхийлдэг бол япон хэлэнд “脳味曾を絞る”(Тархиа шавхах) гэж хэлдэг байна.
3. Хүний ой ухаан, сэтгэл гэсэн утга илэрхийлж байна.
 Монгол хэлэнд юмыг сэтгэлд хоногших, ой тойнд хадгалагдан үлдэх гэсэн санааг “тархинд шингэх” гэж хэлдэг билээ. харин япон хэлэнд үүнийг “脳味曾に焼き付く”(тархинд шарагдаж наалдах) гэж хэлдэг байна.

Хэл –соёлын ойлголт ба менталитет

Хэл –соёлын ойлголт ба менталитет
Эх сурвалж: Харилцагч хүмүүсийн соёлын солбицлыг хангах гол хүчин зүйл нь бие биеэ харилцан ойлгох явдал юм. Гадаад хэл суралцагч хүн уг хэлний үзэгдэл, хэлзүйн тогтолцоог сайтар мэдэн хэл ярианы тодорхой дадлага, чадвартай болохынхоо хэрээр харилцагч хүнээ ойлгоно. Харилцагч хүмүүс бие биеэ ойлгохын үндэс нь хэл хэлээ дагасан харь соёл, тухай тухайн ард түмний үндэсний соёлын онцлог, түүний бүхий л хэв шинж буюу менталитетийг эзэмших явдал юм. Тийм учраас харилцан ойлгохын учир шалтгаан, нөхцөлийг соёлын бүрэлдэхүүн ойлголтоор судлаачид тайлбарлажээ...
“Орчин цагийн хэл шинжлэл” Э.Равдан УБ.,2005 он Хэл-соёл судлал бөлөг 198-р тал
Түлхүүр үг: хэл, хэл-соёлын ойлголт, соёл, менталитет
Товч утга: Хэл- соёлын уялдаа, шүтэлцээний тухай асуудал нийт хүн төрөлхтний анхаарлыг татсаар иржээ. Түүний учир нь хэлний судалгаа бүтэц, тогтолцоо, тэдгээрийг зэрэгцүүлэн судлах, гарвалзүй зэргийн хүрээнээсээ байнга хальдаг хэлний тухай шинжлэх ухааны өөрий нь өвөрмөц онцлог чанар, олон талт судлахуунтай нь юуны өмнө холбоотой...Хэл шинжлэл, соёл судлал хоёр ойртсон нь тохиолдол биш, амьдралаас, тэр дундаа гадаад хэл сурах, түүнийг заах аргаас үүдэлтэй ажээ.
Аливаа улс үндэстний түүх хөгжиж ирсэн нөхцөл, газарзүйн орчин өөр өөр байдаг нь бусдаас ялгаатай үзэл бодол, зан үйлийн хэвшмэл шинжтэй болгодог. Үүнийг нийтлэг байдлаар үндэстний менталитет хэмээх ойлголтод багтаан үздэг. Нийгмийн аливаа өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэх эсэх нь энэхүү менталитетийг хэр зэрэг харгалзсанаас шалтгаална. Тиймээс хэл соёлын шүтэлцээ болон үүнтэй уялдаа бүхий менталитетийн тухай ойлголт авахаар зорьсон болно.
“ Хэл бол нийт хүн төрөлхтний буюу эсвэл аль нэг үндэстний эрт дээр цагаас эдүгээ хүртэл бүтээн бий болгосон эдийн болон оюуны соёлын бүх зүйлийг тэмдэглэж нэрлэнгээ хуримтлуулан хадгалж, бас түүнийг үеэс үед уламжлуулан өвлүүлэх хэрэглүүр байдаг учраас үндэстний хэлийг үндэстний соёлын илэрхийлэл баримт хэмээн үзэж байгаа билээ”
Хэл соёлын шүтэлцээний тухай санаа анх 20-р зууны үед үүссэн хэдий ч өнөөдөр хэл шинжлэлийн тулгамдсан асуудлын нэг байсаар байна. Хэл соёлын шүтэлцээ нь хэлний бүх түвшнээс үгийн сангийн түвшинд хамгийн түрүүнд илэрдэг. Аль ч улсын соёл, ахуй амьдрал, ёс заншил, хэл яриа нь өвөрмөц онцлогтой.
Хэл шинжлэл-орон судлалын салбарт хэл ба соёлын харилцаа холбооны асуудлыг эрдэмтэд үндэстний соёлын бүхэлдэхүүн хэсэг гэж үздэг. Хэл нь мөн соёлыг илэрхийлэх арга зам, шалтгаан болдог. Үндэстний хэл бүрт үндэсний соёлын дүр төрхийг харж болно. Тэгэхээр тэрхүү үндэстний соёлоор дамжин буй онцлогийг олж харахын тулд тухайн үндэстний менталитетийг ажиглан, түүнийг эзэмших нь гадаад хэл сурч буйн чухал ач холбогдолтой тал юм.
Менталитет гэдэг үг нь франц хэлний “ mentalite “, англи хэлний “mentality “, “ mens “ (mentis) гэдэг латин үгнээс гаралтай бөгөөд “ухаан “, “сэтгэлгээ”, “сэтгэлгэний хэв маяг”, “оюун санаа” гэх мэт утгыг илэрхийлдэг гэж үздэг байна.
Менталитет нь бодит байдлын субьектив дүр бөгөөд хүмүүсийн ертөнцийг ойлгох, мэдрэх явдлыг тодорхойлж байдаг харьцангуй өнгөц, хувьсамтгай төсөөллийн цаана тогтвортой өвөрмөц систем болно. Үүний зэрэгцээ менталитетийг ухамсар, түүний агуулга “ мэдрэмж, үзэл бодол, төсөөлөл, сэтгэлгээний арга барил, бодит байдлыг ойлгох, дүрслэх арга” гэж ч үздэг.
Сэтгэлзүйч И.Г. Дубов : Менталитет гэдэг нь тодорхой соёлд оршиж буй хүмүүсийн интеграль тодорхойлолт бөгөөд энэ нь тэдний ертөнцийн тухай ерөнхий төсөөллийг илэрхийлэх ба түүнд нөлөөлөх өвөрмөц онцлогийг тусгадаг гэж үзсэн байна. Тэгвэл менталитет гэдгийг доктор Н.Хавх “ унаган төрх “гэж үзжээ. Мөн энэхүү ойлголтын талаар Лебон ард түмэн бүр өөрийн анатомийн онцлогуудтай ижил, тогтмол өвөрмөц оюунлаг бүтэцтэй учир үзэл бодол, итгэл үнэмшил, мэдрэхүй ба урлахуйг бий болгодог гэж үзжээ. Тэгэхээр менталитет гэдэг нь тухайн үндэстнийг бусдад таниулж, илэрхийлж буй дүр төрх юм гэж ойлгож болох юм.
-“Менталитет”-ийг жишээгээр тайлбарлах нь : Монгол, япон хоёр үндэстний менталитетийг харьцуулан харвал:
Монгол хүний менталитетийн хувьд –Тайван, цагаан цайлган сэтгэлтэй, эрхэлхэг, зоригтой, залхуу гэх мэт нийтлэг зан чанартай гэж үздэг. Монгол орны цэлгэр уудам тал нутаг, цэлмэг хөх тэнгэр нь тэдний "цагаан сэтгэл, тайван " зан чанарт нөлөөлсөн юм болов уу гэж бодож байна.
Япон хүний менталитетийн хувьд- Шаргуу хөдөлмөрч, хамтач үзэлтэй, мөнгөнд хянуур, ойлгоход төвөгтэй гэх мэт зан чанартай гэлцдэг. Япон нь газарзүйн онцлог байдлаараа дэлхийн бусад орноос салангид оршин тогтносоор ирсэн бөгөөд хэдэн мянган жилийн тэртээгээс нэгэн “ гэр бүл “ гэсэн ойлолтын дор амьдарч иржээ. Тийм ч учраас “хамтын “гэсэн зарчим голлон үйлчилдэг ба тэл хувийн эрх ашгаас нийтийн эрх ашгийг дээгүүрт тавьдаг.

Монгол Япон хэлэн дэх зүйр үгийг үнэлэмжийн тухай онолын үүднээс авч үзэх нь

Байгаль дэлхий, хүний амьдралд оршиж, бас орчиж байгаа элдэв юм үзэгдэл, үйл явдал, шинж чанарыг ер хүн төрөлхтөн эсвэл нэг тодорхой соёл-хэлт үндэстэн угсаатан таньж мэдээд түүнийг үнэлсэн байдал, энэ үнэлэмжийнх нь жишиг хэмжүүр юу болох, түүнийгээ ямар аргаар, хэлний ямар нэгжээр илэрхийлдэг болохыг судлан тодорхойлох нь нэн сонирхолтой асуудал юм.
 Үнэлэмж /ценность, value / бол хүн төрөлхтний оюуны нэг чухал төрөл, үүнд нийгмийн оюун санааны амьдралын үндсэн / ШУ, урлаг, философи, шашин, ёс зангил, улс төрийн ба эрхийн ухамсар, техникийн сэтгэлгээ гэх мэт / бүх төрлийн үр дүн болж, бас тэдгээрээр дамжин хэрэгжиж, үүний хамт тэдгээрийн хөгжилд онцгой нөлөө үзүүлдэг соёлын төрөл мөн.
 Ямар нэгэн юмны үнэ цэнэ /worth /-Кембриджийн философи толь бичиг
Нэг юм үзэгдэл, шинж чанар, хэрэг явдал, нөхцөл байдлыг өөр өөр соёл-хэлт үндэстнүүд ижилдүү маягаар хэлэндээ нэрлэн тэмдэглэсэн байдгаас гадна түүнийг тус бүр өвөрмөц маягаар нэрлэсэн байх нь ч цөөнгүй. Энэ нь тухайн соёл-хэлт үндэстний эртнээс нааш аж төрж ирсэн нутаг орон, түүний байгалийн байдал, эрхэлж ирсэн аж ахуй, аж төрөх ёс буюу амьдралын хэв маяг, ёс заншил, шашин шүтлэг тэргүүтний өвөрмөц онцлогоос үүдэж, тухайн юм үзэгдэл, үйл явдал, шинж чанар, нөхцөл байдал зэргийг үнэлэх үнэлэмжийн жишиг хэмжүүр (etalon)-ийг бий болгосон байдагтай холбоотой ажээ. Энэхүү жишиг хэмжүүр нь харьцууллаас үүснэ. Харьцууллыг гүн ухаанд танин мэдэхүйн эх сурвалж гэж үздэг. Жишилтийн аргын үндсэн дээр тэдгээр ялгаатай шийдлийн нийтлэг болон өөр өөрийнх нь өвөрмөц ололтыг илрүүлж, бас мэдлэгийн бусад салбарын холбогдох гол гол ололтыг ангилж байж шийдэх цогц онол юм. Эдгээр нь тухайн үндэстний сэтгэлгээний хэв шинж (stereotype)–ийг тодорхойлох гэрч баримт болдог байна.
Үнэлэмжийн тухай философи үзэл: Үнэлэмжийн тухай онолыг философийн бие даасан салбар болгохын эхлэлийг Германы философич Рудольф Херман Лотце /1871-1881/ анх тавьжээ. Тэрээр “ Бичил орчлон “ хэмээх хамгийн том бүтээлдээ оюуны амьдралын “ дотоод үнэлэмж”, “ мэдрэгдэгч сэтгэгдлийн үнэлэмж”, “хүний хөгжлийн үнэлэмж” , “түүхийн үнэлэмж” зэргийн тухай дурьдаад бодит байдлыг зөвхөн онтологи утгаар ойлговол өрөөсгөл бөгөөд учир нь, ахуйд /буянтай, сайхан, шударга гэх мэт / үнэлэмжийн илрэлүүд байдаг. Үнэлэмжийн тухай онолыг тууштай философи сургаал болгосон сэтгэгч нар бол германы шинэ кантч философийн Бадений сургуулийн гол хоёр төлөөлөгч Вильгельм Виндельбанд, Генрих Риккерт нар юм. Тэд “ үнэлэмж өөрийгөө обьектив утга байдлаар илэрхийлдэг.Үнэлэмжийг илэрхийлдэг утга бол ахуй биш, харин логикийн хувьд ахуйгаас өмнө байж, өөрөөр хэлбэл ахуй, үнэлэмж хоёрын дундах юм” гэжээ.
М.Шелер үнэлэмж бол априори шинжтэй гээд аливаа үйлдлийн априори шинжид үнэлэмжүүдийн зиндаа тогтдог гэж өгүүлсэн байдаг. Тэгэхээр үнэлэмж гэдэг бол тухайн субьектээс байгалийн юм уу нийгмийн тодорхой үзэгдэлд болон ямар нэг далдлаг хүчид өгч буй үнэлгээ мөн.
"Зүйр үг үндэстний соёл, сэтгэлгээний илрэл болох нь "

Зүйр үг бол хүмүүний амьдралаас салгаж боломгүй зүйл юм. Бага байхаас л сонсож өссөн зүйр үг аль хэдийн сэтгэлд ойр санагдах болж, өөрөө ч анзааралгүй өдий төдий зүйр үгийг хэлж хэвшжээ. Хүн өөртөө хамгийн ойр байдаг, өдөр тутам хэрэглэдэг зүйлдээ анхаарал хандуулдаггүй, мөн чанары нь таниж мэдэх гэж оролдоггүй гэдэг. Яг л " Загасчны морь усгүй" хэмээн өгүүлсэнтэй адил. Иймээс бидний өдөр тутам хэрэглэж ирсэн зүйр үг гэж юу болох, зүйр үгээр илэрхийлсэн үнэлэмж, түүний утга, хэрхэн үүссэн талаар багахан ч болов мэдлэг авах зорилгоор энэхүү бие даалтын ажлыг сонгож авсан болно.
Өөр хэлээр ярилцаж байна гэдэг нь өөр орчин, өөр ертөнцөд аж төрж ертөнцийг өөр өөрсдийнхөөрөө таньж мэдсэний үр дүн гэж хэлж болох байх. Жишээ нь: Араб хэлэнд уналганд хэрэглэдэг тэмээ, ачилганд хэрэглэдэг тэмээ гэх мэтээр тэмээг олон янзаар нэрлэдэг. Учир нь говь цөлд амьдардаг араб үндэстний хувьд олон хоногоор ус уулгүй өл даах чадвартай тэмээ хамгийн чухал унаа хөсөг нь болдог ажээ. Тэгвэл үүнтэй адилаар Монгол хэлэнд таван хошуу малыг, Япон хэлэнд загасыг нас, хүйс, зүс, төрх байдлаас нь хамаарч нэрлэх нэрлэлт нь өөр байдаг. Энэ нь монгол болон япон үндэстний эрхэлдэг аж ахуй, амьдардаг газарзүйн орчин нөхцөлтэй нь холбоотойгоор үүссэн хэлний илэрхийлэл бөгөөд хэл бол тухайн хэлээр харилцагч ард түмний соёл, сэтгэлгээний илрэл болдог гэдгийн нотолгоо юм. Иймээс аливаа хэл, хэлний илэрхийллээс тухайн хэлээр хэлэлцэгч ард түмний соёл, сэтгэлгээний онцлогийг харж болно. Ялангуяа өдөр тутмын амьдрал туршлагаас урган гарсан ардын оюуны их өв болох зүйр үг нь уламжлалт зан заншил, үндэстний сэтгэлгээний тусгал билээ.
Үнэхээр зүйр үг бол аль ч үндэстний хувьд ард түмний бүтээл, ард түмний цэцэн мэргэн ухааны цоморлиг гэсэн нийтлэг ойлголт байдгийн хувьд тогтвортой хэллэг нь тухайн ард түмний түүх, газарзүйн орчин, амьдарлын хэв маяг, үзэл бодлын ялгаанаас үүдэх онцлог, соёлын онцлог шинжийг цогцоор нь агуулсан хэлний нэгж гэж тайлбарлаж болох юм. Жишээлбэл, Монгол хэлэнд "Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр" гэсэн зүйр үг бий. Монголчуудын хувьд өөх бол элбэг дэлбэгийн хэмжүүр. Өөхтэй мах гэдэг бол монголчуудын хувьд хамгийн шим тэжээлтэй хүнс. Иймээс өөх тос бол буян хишиг нүнжигийн бэлэгшээл утгатай болж, хүндэтгэлийн зоогонд ч ордог.
Түүнчлэн эртнээс япон орон газар тариалангийн орон байсан тул тэдний тогтвортой хэллэгт газар тариалантай холбогдох сэдэв голлодог.
Жишээ нь: Японд “みのるほど   "Ургах тусмаа
こうべをたれる толгойгоо гудайлгах нь
いのほかな” тариан түрүү юм" хэмээх 5,7,5 үсэг буюу японы уламжлалт "хайкү" шүлгийн хэлбэрээр бичигдсэн зүйр үг байдаг.
Уг зүйр үг нь тариан түрүү ургаж боловсрох тусам толгойн хэсэг нь доош унжиж яг хүн толгойгоо бөхийлгөн мэхийн ёслох (япончууд хүндэтгэж буй хүндээ толгойгоо бөхийлгөн мэхийн ёсолдог) мэт харагддагтай адил хүн ухаажиж, эрдэм мэдлэгтэй болох тусмаа даруу төлөв болж, бусдыг улам ихээр хүндэтгэх болдог гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл монгол хэлний "Эрдэмт хүн даруу, ш мөрөн дөлгөөн " гэсэн зүйр үгтэй адил утга илэрхийлдэг бөгөөд дээрх зүйр үгийг япончууд өөрсдийн эрхэлдэг газар тариалангаас үүдэлтэй санаа дээр тулгуурлан бий болгожээ. Эндээс үзэхэд зүйр үг бол уламжлалт ахуй соёл, эрхэлдэг аж ахуй, газарзүйн орчин цаг уурын онцлог гээд хүнийг хүрээлэн байх бүхий л зүйлс, хүний үзэл ухаарлын тусгал байдгийнхаа хувьд үндэстний соёл, сэтгэлгээний илрэл болдог гэдэг нь харагдаж байна.
Үнэлэмжийн ялгаанаас болоод сэтгэхүйгээрээ ялгарахгүй сэтгэлгээгээр ялгарна.Үндэстэн, угсаатан, овог аймгууд өөр өөр ялгаатай сэтгэлгээтэй байдаг. Энэ нь үнэлэмжтэй холбогддог. Үндэстний хувьд сайн муу гэсэн үзэмж давамгайлдаг. Өөрөөр хэлбэл эсрэгцсэн харьцаатай.
Сайн – Муу Хүсэлтэй –Хүсэшгүй
Сайхан- Муухай Дуртай- Дургүй
Үүн дээр жишээлэн зарим тогтвортой нэгж авбал :
Нэгж Жишиг хэмжүүр Үнэлэмж

Яргуй хөөсөн ямаа тэмүүлэх тааруухан
Өрөмний өт тогтож чадахгүй сайн ч биш, муу ч биш
Өндгөө дарсан бүргэд шийдэмгий,тууштай сайн
Үнсэнд хаясан шалз мухардах хөөрхийлөлтэй
Эталоны ард заавал үнэлэмж явж байдаг. Энэ нь үндэстний аж төрөх ёс, ертөнцийг үзэх үзэл , үндэстний ухамсар ёс заншил, эдийн ба оюуны соёлтой холбоотой. Гэвч юуг юутай адилсуулах нь өөр өөр соёл-хэлтэнд нийтлэг ч байж болно, ялгаатай ч байж болно. Нийтлэг зүйл нь хүн төрөлхтний сэтгэхүй, танин мэдэхүйн арга оньсын нйитлэг шинжээр нөхцөлдсөн байдаг бол ялгаатай байдал нь тухайн үндэстэн, хүн ардын уламжлалт аж төрөх ёс, ёс заншил, шашин шүтлэг, эдийн болон оюуны соёлын өвөрмөц онцлог, өөрөөр хэлбэл тэдний ертөнцийг үзэх үзлэ, ертөнцийг таньсан танилтын тогтвортой хэв шинжээс үүтгэлтэй байдаг ажээ. Жишээлбэл: зальжин хүнийг үнэгтэй, жихүүрхэм зан ааштай хүнийг могойтой зүйрлэн адилтгах нь нэлээд үндэстний хувьд нийтлэг байж болох юм. Монгол хүн “ үхэр шиг тэнэг” гэдэг бол орос хүн “ хонь шиг тэнэг” гэдэг. Харин монгол хүн хонийг номхоны жишиг хэмжүүр /эталон/ болгодог зэрэг нь сонирхолтой юм. Хоёр өөр хэлний энэ мэт адилтгалын аль илүү оновчтой, эсвэл ер оновчгүй гэх мэтээр хэлэлцвэл тун утга учиргүй зүйл болно гэдэг нь ойлгомжтой. Гагцхүү тухайн соёл-хэлтний уламжлалт аж төрөх ёс, ертөнцийг таньсан байдал, ертөнцийг үзэх үзэл, түүнийгээ үнэлэхдээ ямар зүйлийг тогтсон хэмжүүр болгож айчилж ангилдгийн өвөрмөц онцлог нь хэлнийхээ адилтгал зүйрлэлд тодорхой туссан байдгийн нэгээхэн гэрчийг дээр жишээнээс харж болно.
Ер нь ямар нэг юм олон талтай, олон янзын шинж байдалтай байж, түүнийг аль талаас нь авч үзсэнээс шалтгаалан эерэг, сөрөг үнэлэмжтэй болдог нь танин мэдэхүйн зүй тогтолт үзэгдэл юм. Харин тухайн юмын ямар шинжийг, чухам ямар орчин нөхцөлд, ямар зорилгоор үнэлэмжийн гол хэмжүүр болгож, тэр нь тухайн соёл-хэлтний хувьд ертөнцийг үзэх үзэл, ертөнцийг таньсан байдлынх нь хэв шинж болж байгаараа өвөрмөц ялгаатай байдаг байна. Е.М.Вольфын саналыг үүнтэй уялдуулан тэмдэглүүштэй байна. Сайн , муу, гайхамшигтай, гутамшигтай зэрэг ерөнхий үнэлэмжтийг илэрхийлсэн үгс нь зүйрлэлийн санааг өөртөө агуулдаггүй. Харин нэг юмын шинж чанарыг өөр юмын шинж чанар болгон шилжүүлж нэрлэлт үүсгэх үед л эдгээр ерөнхий үнэлэмжийн нэрс нь зүйрлэлийн утгатай болно.
Жишээ нь : шулуун шугам-шулуушн үг, шулуун зан муруй шугам- хэл муруйх зэргйиг харьцуулан үзэж боно.

Үнэлэмжийг жишээгээр тайлбарлах нь
Жишээ 1: “Чоно” хэмээх амьтны монгол япон үндэстний үнэлэмж, түүний ялгаатай ба төсөөт тал
• Чоно

Чоно бол нохойн овогт багтах хөхтөн амьтан. Дэлхийн хойд хагас бөмбөрцөгт ихээхэн тархсан бөгөөд ойролцоогоор 13 төрлийн чоно бий. Монгол сэтгэлгээнд чоно бол хийморлог, хүчтэй амьтан гэсэн үзэл байдаг бөгөөд аян замд явж байхдаа чонотой таарвал олз омогтой явна хэмээн бэлэгшээдэг. Үлгэр домогтоо өөрсдийгөө чононоос гаралтай болохоо өгүүлдэг. "Монголын нууц товчоо"-нд монголчуудын өвөг дээдэс бол Гоо марал, Бөртэ чоно хэмээн бичсэн байдаг. Түүнчлэн алтан ургийн овгийн нэр болох "боржигон" хэмээх үг "бор эзэн буюу чоно" гэсэн утгатай гэж үзэх нь бий. Гэвч нөгөөтэйгүүр монголчууд чоныг муу санаатай, хар сэжиг ихтэй амьтан тул сүргээрээ явж байгаад унтаж амрахдаа нэг нь заавал манаанд гарч унталгүй хүн амьтан ажигладаг гэж ярилцдаг бөгөөд хар муу санаатай юм уу, дэндүү хашир хүнийг "чоно"-той адилтгадаг. Мөн тал нутагт мал аж ахуй эрхлэн амьдрах монголчуудын хувьд бэлчээрийн малд хамгийн аймшигтай дайсан бол чоно. Иймээс манайд галын хайчны амыг ноосоор боож, баруун хатавчинд өлгөх юм уу мал бэлчсэн зүгээс чулуу авчирч "мал манаж хоно" хэмээн шившээд үүдээр гаргаж хаях
зэргээр хээр хоносон малыг чононоос хамгаалах дом, зан үйл байдгийн дээр эртнээс чоно авлахыг чухалд тооцож, чоныг устгах мэргэн ухааныг сийлж ирсэн.
Иймээс монгол хэлний зүйр үгэнд чоныг хурц шүдтэй, махчин амьтан (Араатан чоны араа бөх, албат хүний амь бөх, Чоныг соёогоор нь таних шонхорыг савраар нь таних, Хотны ноход хоорондоо хэмхэлдвэл чонын идэш болдог) харгис, хор хөнөөлтэй (Гэнэн цайлган хүн баяны гарт, нээгдсэн ахир мал чонын аманд, Хавьсаа хазах чоно зулзагаа идэх ангир) сүр хүчтэй (Чонын үгүйд чандага ноён, Чоно өтлөвч ишгэндээ зөв цорж өтлөвч балиндаа зөв), зоригтой, тууштай (Эр хүн зорьсондоо чоно зуусандаа, Эр хүн зоригтой бол чоно чацаг алдана) хонь, нохойнд үргэлж дайсан (Хоньтой бол чонотой, Хотондоо чоно оруулсан, нохой хорь хоног гийнадаг, Чоно хонь болох хаа юм бэ хэрээ цагаан болох хаа юм бэ), муу санаатай, дотуур тамиртай (Муу хүн чөлөөнөөр майхгар чоно борооноор, Хүнд нэг санаа чононд нэг бодь), үнэрч мэдрэмтгий (Чоно өтлөвч хамар нь өтлөдөггүй), гэрсэг, заяандаа үнэнч(Чонът хүү ой тийшээ хүний хүү гэр тийшээ), өс санадаггүй, хар санадаггүй (Чонын ам цагаан хулгайн гар хар, Чоно алсан хүнд нүгэл нь үсэрдэггүй) үрээ гэсэн сэтгэлтэй (Хөгшин чоно бэлтрэг тийшээ нүдэрхүү), хүнд хань нөхөр болдоггүй (Чонын гөлгийг хичнээн тэжээвч нохой мэт болохгүй) дүр төрхтэй амьтан мэтээр дүрсэлдэг.
Тэгвэл япон үндэстэн эртнээс чоныг бурхан мэтээр дээдлэн ирсэн. Чоныг шүтээнээ болгон дээдэлдэг Шинто шашны сүм хийд өнөө ч японд байдаг. Учир нь япон бол газар тариалангийн орон, загас далайн хүнсээр хооллож малын мах иддэггүй байсан тул чоно огтхон ч хор хөнөөл учруулдаггүй бөгөөд харин ч эсрэгээр тариалангийн талбайг сүйтгэх зэрлэг гахай, буга, туулай, хулгана зурамыг барьж иддэг ач тустай амьтанд тооцдог байжээ. Япон хүний чоныг дээдлэх сэтгэлийг түүний илэрхийлэх нэрлэлт, ханз үсэгнээс харж болно. Япон хэлэнд Ookami гэдэг үг чоно, их шүтээн гэсэн хоёр утгыг илэрхийлдэг бөгөөд ханз үсгээрээ ялгаддаг. Чоно гэдэг ханз үсэг араатан, сайн гэсэн хоёр дүрс үсгээс бүтдэгээс үзэхэд япончууд чоныг сайн амьтан гэж үздэг байсан бололтой. Гэвч Мэйжигийн\1868-1912он\ үеэс японд өрнөдийн соёл дэлгэрч мах ихээр идэх болж, мал маллан хүнсэндээ хэрэглэж эхэлснээр чоно малтай дайсагнах болсон. Мөн хүчтэй буу, хурдан сумаар зэрлэг ан амьтдыг сүргээр нь агнах болж чоны хоол тэжээл ховордсоор эцэстээ японы нутаг дэвсгэрт чоно үзэгдэхээ больсон гэнэ. Чухам энэ үеэс япон хүний сэтгэлгээнд чоныг үзэх сөрөг үнэлэмж бий болсон бөгөөд санаа муутай, аюултайн шинжийг чонын явдлаар илэрхийлэх зүйр үг өнөө хүртэл япон хэлэнд уламжлагдан иржээ. Жишээ нь: муу санаатай, дотуур тамиртай / Хувцастай чоно шиг/,аюултай, хор хөнөөлтэй /Бар чононоос илүү хүний хэл ам/, Урд хаалган дээр барнаас өөрийгөө хамгаалсан ч арын хаалган дээр чоно архирах гэх мэт.
Ингэхлээр хүний өөрийнх нь амьдрах, оршихуйн хэрэгцээнд нь нйицэж байгаа бол ямар нэг юмын ерөнхий шинж нь эерэг, эсвэл сөрөг ч байж болохыг дээрх жишээнээс үзэж болохоор байна.
• Монгол зүйр үг: Чононд хонь хадгалуулах
• Япон зүйр үг : Мууранд мөрөг загас хадгалуулах
Чононд хонь хадгалуулах
Мал аж ахуй эрхэлдэг монголчуудын хувьд таван хошуу малаа байдал төрхий нь шинжин, үнэлэмжийн хэмжүүр болгодог. Монгол нутгийн хонь нь номхон тогтуун зан авиртай, хөдөлгөөн багатай, нөхцөлт рефлекс тогтохдоо удаан, сүрэглэх зөн билэг сайн хөгжсөн мал юм. Монголчууд хонийг налгар тайван, халуун хошуутай мал хэмээн хүндэтгэлийн үед зүсэлж бэлэглэх, зоог идээ бэлтгэх зэргээр хониноос бүх л зүйлийг нь авч ашигладаг бөгөөд хонь бол номхоны жишиг хэмжүүр*гэж үздэг. Тиймээс ч чоно бусдаас илүү хонь руу дайрах хялбар байдаг байж болох бөгөөд энгийн нүдээр ажихад чоно, хонь хоёр өстэй мэт харагддагаас дээрх зүйр үг бий болсон болов уу. Мөн монголчууд хоорондоо таарч тохирдоггүй үргэлж сөргөлдөж байдаг хүмүүсийг "Энэ хоёр ч хонь чоно хоёр доо." гэж хэлдэг. Энэ нь бас л чоно бол үргэлж хонинд дайсагнаж байдаг дээрх санаатай холбоотой бөгөөд монголчуудын амьдралд ойр байдаг амьтан болох хонь, чоно хоёрын харьцааг зүйр үг болгон аюултай гэсэн санааг илэрхийлсэн нь мал аж ахуй эрхэлдэг ард түмний ахуйн онцлогийг илэрхийлж байна.
Мууранд мөрөг загас хадгалуулах

Япончууд өөрийн амьдралд ойр байх муур, загас хоёрын харилцаагаар "чононд хонь хадгалуулах" гэсэн зүйр үгтэй адил санааг илэрхийлдэг.Уг зүйр үг нь япончуудын эртнээс муурыг үзэх үнэлэмж болон далайгаар хүрээлэгдэн, далайн гаралтай хоол хүнсийг шүтэж ирсэн ард түмний үзэл бодлын онцлогийг гаргажээ. Япончуудын муурын талаарх үнэлэмж нь зальтай, хүний итгэл даадаггүй муу шинжтэй, хулгайч гэж үздэг. Жишээ нь: Японы ардын зүйр үгэнд:
Нохой гурван өдөр тэжээсэн ачийг гурван жил мартдаггүй
Муур гурван жил тэжээсэн ачийг гурван өдөрт мартдаг гэж байдаг. Иймээс япон хүмүүс хамгаас эрхэм тэжээллэг хүнсний зүйл болох загасыг нь хулгайлан иддэг муурын увайгүй, хүнд тусгүй зантай амьдралд тохиолдох элдэв аюултай зүйлийг, хүний бодлогогүй гэмт үйлдэлийг зүйрлэн ийн хэлжээ.
Энэ мэтээр төрж өссөн газар нутгийнхаа байгалийн элдэв юм, үзэгдэл, тэдгээрийн харьцаа хамаарал, гаршуулж гэршүүлэн ашиг шимий нь амьдралынхаа үндэс болгож ирсэн адуу малаас авахуулаад тэр газар нутагт амьдардаг араатан жигүүртэн, өт хорхой хүртэл элдэв амьтны өвөрмөц ааш араншин хийгээд эрхэлж ирсэн ажил үйлс тэргүййтэн, ерөнхйилж хэлбэл, монгол үндэстнйи бүтээн бий болгосон эдийн болон оюуны соёлын зүйлсийн тухай урьдаас өөрсдөө танин мэдэж, улмаар ухамсар, ой ухаандаа загварчлан хэвшүүлсэн ухагдахуун ойлголт, түүнийг тэмдэглэж нэрлэсэн хэлний тэмдгийн утга нь үндэстний стэгэлгээний хэв шинжит хэмжүүрийн агуулга болно. Үүнийг зарим жишээнээс үзье.
Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ

Дээрх зүйр үг аятай таатай боломж, сайхан эд зүйлийг ч ашиглаж чаддаггүй, сайн муугийн ялгааг мэддэггүй хэнэггүй нь хэтэрсэн гэсэн утга агуулдаг. Ер нь монголчууд илжгийг удаан болхи, ноомой зөрүүд. бодох сэтгэх чадвар муутай амьтан гэж үздэг. Юу ч хэлсэн тоохгүй хэнэггүй байдаг, хичнээы хэрэгтэй юм хэллээ ч анхааран авч ажил хэрэг болгодоггүй хүнийг илжигтэй адилтгадаг. Иймээс зөрүүд өөрийнхөөрөө зүтгэдэг хүнийг "илжиг шиг зөрүүд", хүнд хэцүү байдалдаа дасан зохицсон ноомой байлдыг "илжиг модон худрагандаа дуртай” гэх зэргээр хэлэх нь бий. Энэ нь илжигний ажилд махруу, дуулгавартай, амт чанар муутай хоол тэжээлийг ч голдоггүй зан чанар нь хөндлөнгөөс харсан хүнд илжгийг хүлцэнгүй, ноомой амьтан мэт санагдуулдагтай холбоотой. Тэгвэл өөрсдөө гаршуулан тэжээдэггүй ховорхон харагдах илжигтэй зүйрлэсэн үг хэллэг монголд олон байгаа ыь ямар учиртай юм бол? Магадгүй манай оронтой хил залгаа орших хятад улсад илжгийг тэжээдэг байсантай холбоотой байж болох юм. Эртнээс хятдад илжгийг уналганд болгон хүнсэндээ хэрэглэх зорилгоор тэжээж ирсэн бөгөөд өнөөдөр дэлхий дээрх нийт илжигний гуравны нэг орчмыг хятдад тэжээж байна.

Морьны чихэнд маань тарни

Япон хэлэнд хичнээн үнэтэй сургаал. зөвлөгөө хэлсэн ч хүлээн авдаггүй, хүний үгийг ухаж ойлголгүй нэг чихээрээ оруулаад нөгоө чихээрээ гаргах гэсэн санааг моринд хичнээн гүн утга агуулгатай сургаал номлол айлдах хэрэггүй хэмээх зүйр үгээр илэрхийлэх бөгөөд япончууд монголчууд ухаантай гэж үздэг морийг эсрэгээр ухаан муутай, хашин амьтан гэж үздэг. Энэ бол эрхэлдэг аж ахуйгаас үүсэлтэй сэтгэлгээний ялгаатай холбоотой. Япончууд эртнээс нааш морийг газар тариаланд хэрэглэж байснаас бус өдөр тутмын амжиргааны эх үүсвэр болгож, чухалчлан үзэж байсангүй. Тариалангийн талбайд ажиллах морь нь тарган хүч тэнхээтэй байх шаардлагатай тул морийг чүчээнд хашиж, тэжээлээр бордон таргалуулдаг байв. Тиймээс тэдгээр тэрэгний тэжээмэл морь нь хашин болдог байсан тул япончууд морийг удаан хөдөлгөөнтэй, залхуу хойрго амьтан мэтээр бодож, хүний тэнэг, ухаангүй үйлдэлийг морьтой зүйрлэх болжээ. Тухайлбал, Япон хэлний тэнэг гэдэг ханз үсэг нь морь болон буга гэсэн хоёр ханз үсгээс бүтдэг нь япончууд эртнээс морийг унхиагүй амьтанд тооцдог байсны баталгаа юм.

Дүгнэлт

Алтай язгуурын бүлэгт багтах Монгол, Япон хоёр хэл нь бүтэц болон зарим шинжээрээ адил төстэй боловч, аль аль нь тухайн хэлээр хэлэлцэгч ард түмний ертөнцийг үзэх үзэл, түүх соёл, зан заншил, уламжлалт сэттэлгээг өөртөө шингээсэн байдгаараа онцлогтой. Монголчууд бол эртнээс мал аж ахуй эрхэлж ирсэн нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн. Үүнээс улбаалан монгол хэлэнд мал аж ахуйтай холбоотой монгол ахуй соёлын онцлогийг илэрхийлэх хэллэг зонхилдог. Харин япон бол эртнээс газар тариаланг амжиргааны эх үүсвэрээ болгож ирсэн, суурыимал соёл иргэншилтэй орон тул аливаа юм үзэгдлийн мөн чанарыг өөрсдийн эрхэлдэг аж ахуйтай холбон тайлбарласан нь цөөнгүй байдаг. Иймээс энэ судалгааны ажлаараа хүний амьдралд өдөр тутамд хэрэглэгддэг хэлний тэмдэг болох зүйр үгийг онцлон авч, түүний цаана орших соёл, үндэстний сэтгэлгээний онцлог, алив зүйлийн цаана нуугдах үнэлэмж зэргийг чадах чинээгээрээ тайлбарлахыг чухалд үзсэн. Жнь: Өмнө өгүүлсэн чононд хонъ хадгалуулах, мууранд мөрөг загас хадгалуулах гэсэн зүйр үгсээр дамжин далайгаас загас барьж, талдаа мал хариулж аж төрдөг загасчид, малчидын ахуй соёлын болон сэтгэлгээний ялгаа гарч байхад, чоно гэхэд л монгол хэлэнд мал сүргийн дайсан, санаа муут амьтан гэсэн сөрөг үнэмлэмжтэй байхад японд эсрэгээр чоныг бурхан мэт шүтэж тариан талбай сүйтгэдэг зэрлэг амьтдаар хооллодог ач буянтай амьтан хэмээн үздэг байсан нь чоно оролцсон хэллэгээс ажиглагддаг. Ийнхүү зүйр үгийн талаар уншиж, зүйр үгийг харьцуулан үзэж байхад хамгийн гол анзаарсан зүйл бол өмнө нь харь үгийн орчуулга төдийхнөөр ойлгож ирсэн зүйр үг маань уламжлалт сэтгэлгээ, соёл, зан заншилын толь, үндэстний нэвтэрхий толь байсан юм байна гэдгийг ухаарсан явдал юм. Энэ удаад амьтан гэсэн нэрийн дор зүйр үгийн үнэлэмжийг авч үзлээ.

Ном зүй

1. Аким.Г “ Монгол зүйр цэцэн үгийн товч тайлбар толь “ УБ.2001
2. Баянсан. Ж “ Хэл, соёл, үндэстний сэтгэлгээ” УБ.2002
3. Баатартогтох. Ц “Монголчуудын үнэлэмжийн судалгааны философийн асуудал “ Дис УБ.,2000
4. Гомбосүрэн. Ц “ Философи “ сурах бичиг УБ.,2008
5. Гонгоржав.Г “Монголчуудын эрдэм ухааны уламжлал” УБ.,1992
6. The Cambridge Dictionary of philosophy. Cambridge universitety press,1999.p830-831
7. シャ-プ会社 “電子辞典”中国.2007
8. いずみ.“ことわざ”2000

Агуулга
1. Оршил
2. Зүйр үг үндэстний соёл, сэтгэлгээний илрэл болох нь
3. Үнэлэмжийг жишээгээр тайлбарлах нь
4. Дүгнэлт
5. Ном зүй

Япон хэлний туслах үг "no" нь мэргэжлийн үг, хэллэгт хураагдах нь

Түлхүүр үг: мэргэжлийн үг хэллэг, япон хэлний туслах үг “no”, харьяалахын тийн ялгал, нийлэмж үг

Товч агуулга: Япон хэл нь монгол хэлний нэгэн адил залгамал хэлний бүлэгт багтдаг. Япон, монгол хоёр хэлний өгүүлбэрийн түвшин, үгийн тодорхой харьцаанд чухал байр суурь эзэлдэг нэрийн туслах үг “no” болон харьяалахын тийн ялгалын утгын онцлог, аливаа мэргэжлийн үг хэллэг, нэр томьёонд түүнийг хэрхэн илэрхийлж, орчуулгад яаж хэрэглэх нь чухал асуудлын нэг юм.

Япон хэлний хэлзүйн зарим дүрэм, өгүүлбэрийн гишүүдийн дараалал, авиа ижил байдгаас алтай хэлний бүлэгт багтаан үздэг болохоор монгол хэлний зүй тогтолтой нийцэх зүйл байхын зэрэгцээ хятад хэлний нөлөө тусч, газар зүйн байрлалын хувьд ч арлын улс тул мэдээж ялгаатайн дээр, өөрийн онцлогийг хадгалсан байх нь гарцаагүй. Тус хоёр хэлийг судлах явцад ч төсөөтэй болоод ялгаатай шинжүүд ажиглагдсан. Ингэхлээр бусад хэлний онцлог шинжүүдийг өөрийн хэлтэй харьцуулан судлах нь гадаад хэлийг сурах, мөн түүнчлэн хувь хүн мэдлэгийн сангаа баяжуулах зэрэгт чухал ач холбогдолтой юм.

Монгол, япон хэлний харьцуулсан судалгаа шинжилгээ өргөн дэлгэр хэдий ч тус хоёр хэлний нэрийн тийн ялгал тэдгээрийг харьцуулан судлан тайлбарласан зүйл ховор байдаг. Тиймээс тус өгүүлэлд монгол хэлний харьяалахын тийн ялгал болон япон хэлний туслах үг “no” –гийн орчуулгын онцлогийг авч үзэн, шинжлэх ухаан, техникийн үг хэллэгийг хэрхэн яаж орчуулсан болохыг нь товчхон судалж үзэхийг зорьсон болно.

Монгол хэлний харьяалахын тийн ялгал, япон хэлний туслах үг “no”-гийн талаар Ш. Лувсанвандан, М. Базаррагчаа, Л. Мишиг, Д. Отгонсүрэн, Д. Бадамдорж, Г. Жамбалсүрэн ; К. Ямада, Т. Накамура, Ш.Акира, М.Токиэда зэрэг хоёр хэлний эрдэмтдийн судалгаа, шинжилгээ арвин. Мөн “no” туслах үгийн тухай харьцуулсан судалгааг Г. Жамбалсүрэн, Ким Хагсон, С. Баттулга нар хийсэн байна.

Юуны өмнө Япон хэлний туслах үг “no”, монгол хэлний харьяалахын тийн ялгалын онцлог, түүний нийтлэг болоод ялгаатай талыг авч үзье.

Япон хэлний туслах үг “no” нь:
Япон хэлэнд голчлон нэр үгийг хооронд нь холбож, харьяалах утга илэрхийлэх, өгүүлбэрт ихэвчлэн N+のгэсэн хэлбэртэй туслах үгийг зокүкакү /zokukaku / туслах үг гэдэг. Утгын хувьд:
* Байршил
* Эзэн холбогдогч
* Цаг хугацаа
* Хэмжээ
* Өгүүлбэр дундах өгүүлэгдэхүүн
* Үйлийн эзэн
* Үйлийн зорилго
* Байрлал
(Япон хэлний дүрэм, 2008)

Монгол хэлний харьяалахын тийн ялгал нь:
Монгол хэлний харьяалахын тийн ялгал нь холбон найруулах, гол төлөв хамаатуулах утга илтгэж, хоёр бодот нэрийн хоорондох харьцааг заадаг. Утгын хувьд:
* Бүтсэн эд, бүхэл хэсгийн харьцаа
* Хэмжээ, дамжаа
* Юунд зориулсан болох
* Адилтгах
* Оноон нэрлэж, хамаатуулах
* Орон, харьяалал
* Цаг хугацаа
(М. Базаррагчаа, 2005)
Эндээс бид монгол хэлний харьяалахын тийн ялгал болон япон хэлний туслах үг “no”-гийн утгын нийтлэг шинж болох Хамаатлын болон харьяа утга; Орон байр, оршихуйн утга; Цаг хугацааны утга; Бүхэл хэсгийн утга; Үйлийн эзэн, юм үзэгдлийг заах зэрэг утгыг харж болохоор байна.
Япон хэлний туслах үг “no” нь шинжлэх ухаан, техникийн мэргэжлийн үг хэллэгт хэрхэн илэрхийлэгддэг талаар “Япон –Англи- Монгол Мэргэжлийн Хэллэгийн Толь” –оос 1075 мэргэжлийн үг түүж үзнээс 86 хувь нь япон хэлний “no” туслах үг хураагдсан буюу 熟語 /нийлэмж үг/ хэлбэрээр, харин үлдсэн 14 хувь нь “no” туслах үгийг тус тус авчээ. Тухайлбал,

* техникийн дэвшил = / 技術進歩 /
* татварын систем = /税制 /
* байгалийн чулуу = / 自然石 /
* усан хил = /領海/
* хадгаламжийн данс= /預金口座/
* фазын гүйдэл = /相伝流/
* улсын төсөв= /国の予算/

Дээрх жишээнээс үзвэл япон хэлний туслах үг “no” нь мэргэжлийн үг хэллэг, нэр томьёонд хураагддаг нь харагдаж байна. Монгол, япон хэлний хэл зүйн байгуулалт нь нэлээд төсөөтэй байдаг учраас монгол хүн япон хэл, япон хүн монгол хэл сурахад харьцангуй дөхөм гэж зарим судлаач нар үздэг. Тэгээд ч тэр үү, зарим оюутнууд хуулийн нэр томьёо, мэргэжлийн зарим үг хэллэгийг орчуулахдаа монгол сэтгэлгээгээр хандан “no” оруулж өгдөг. Гэвч япон хэлэнд мэргэжлийн үг хэллэгийг аль болох хурааж өгдөг журамтай байдаг. Энэ нь япончуудын ханз үсгийн соёл болоод юмыг товч бөгөөд тодорхой нэрлэдэгтэй нь холбоотой бизээ. Уламжлалт хэлшинжлэлийн дээрх ойлголтоос гадна Танихуйн Хэлшинжлэлийн үүднээс дээрх япон хэлний туслах үг “no”-гийн мэргэжлийн үг хэллэгт хураагдах зарчмыг тайлбарлавал:
Үүнийг англи хэлний figure, ground хэмээх үгээр төлөөлүүлэн харвал:

Зураг 2

Япончуудын үүсэл гаралын тухай

Өнгөрсөн үеээ үгүйсгэн,тэдний түүхэн үйл ажиллагааг үндсээр нь буруутган, өөрсдийн үндэс угсааны түүхээс бүр мөсөн арчин хаяж явсан эмгэнэлт явдал аль ч улс оронд байдаг бололтой. Энэ үзэгдэл, өнөөдөр дэлхийг тэргүүлэгч гэгддэг Их Наран улсын түүхэнд ч, гашуун туршлага болон яригдсаар байдаг юм байна.
Энэ тухай Японы түүхч Иэнага Санроо ийнхүү бичиж байна.
Эрт дээр үед, төр засаглалын үүслийг түүхийн эхлэл гэж үзэх үзэл ноёрхож байсан юм. Нөр их төр засаглалынхаа өмнөөс ард түмнээ номхруулан жижигрүүлж явсан цаг үед, төр засаггүй цагийн хүн бол хүн биш амьтан гэж үзэгдэж ирсэн бололтой.
Яагаад ийм үзэл гарах болсон юм болоо. Төр засаггүй үе байсан юмаа гээд ард түмний ой тоонд хэлээд өгчихвөл, төр засаг гэдэг нь энэ хорвоод зайлшгүй байх ёстой зүйл биш юм байна гэдгийг мэдээд, алсдаа дахин төргүй нийгмийг эрэлхийлэн хүсэгчид гарч ирэх “Аюул” тулгарах юм биш байгаа гэж болгоомжилсоных юм бол уу?
Үүнтэй зэрэгцэн бас өөр нэг үзэл санаа амьсгалж байлаа. Энэ нь ертөнцийн үзэгдэл юмсыг түүхэн сурвалж бичигт тэмдэглэдэг болсон үеээс хойшихийг түүхийн цаг үе гэж нэрлэн, түүнээс урдах цаг хугацааг өмнөх түүхийн үе хэмээн нэрлэж, яг л түүхийн цаг хугацаанаас өмнө бас нэгэн цаг хугацаа байсан мэтээр үзэх үзэл оршин тогтнож байлаа.
Гэвч одоо цагт, зөвхөн түүхийн сурвалж бичиг л түүхийг мэдэх материал биш юмаа гэдэг нь мэдээжийн хэрэг болоод байна. Төр засгийн тухайд ч гэсэн, энэ нь хүн төрөлхтөний түүхийн тодорхой нэг үе шатанд үүсэн бий болдог нийгмийн олон үзэгдэлийн нэгэн төдий зүйл ба, ирээдүйд хэзээ нэгэн цагт устан алга болж болох түүхийн бүтээгдэхүүн юм гэж үзэх болжээ.
Хүн төрөлхтөний түүх бол хүн анх удаа үйлдвэрлэлийн багаж зэвсэг бүтээн гаргаж, нийгмийн шинж чанартай үйлдвэрлэл явуулж эхэлсэн үеээс эхэлнэ гэсэн үзэл санаа өнөөгийн судалгааны ертөнцөд амьсгалж байна. Японы түүх судлал ч энэ чиг зарчмийг баримталж байна.
Дайны өмнөх бага дунд сургуулийн түүхийн сурах бичигт хүй нэгдлийн үеийн түүх огтхон ч дурсагдаагүй байгаа нь, шууд утгаараа “Бурхант үе” _ийн домгоор Японы түүхийг эхлүүлж орхисон учраас хүй нэгдлийн нийгмийн түүхэнд эзлэх орон зай алга болсон боловч шинэ үеийн үзэл бодлын ач буянаар дайнаас хойш, Японы түүхийн сурах бичгүүд “Бурхант үе “ гэсэн эхлэлээс татгалзаж, өөрсдийн түүхээ чулуун зэвсгийн үеээс эхлүүлэн судлах болжээ.
Японы түүх судлалд, дайны дараахан хүртэл, Жоомонгийн шавар сав суулга хэрэглэж байсан үеийг л өөрсдийн чулуун зэвсгийн үе гэж нэрлэж байжээ. Жоомонгийн үе гэдэг нь ёвропын он тооллын хуучин чулуун зэвсгийн үетэй давхцах ба, судлаач Иэнагагийн тооцоолсоноор 10000 жил гэдэг түүхийн урт удаан хугацаа зарцуулагдсан байна. Гэтэл Шоовагийн 24 он буюу 1949 онд Гүнма аймгийн Иважүкү гэдэг газраас Жоомонгийн үеийн шавар сав суулгатай огт адилгүй чулуун сав суулга олдсоноор, Жоомонгийн соёл хөгжин дэлгэрэхээс өмнө, түрүү үеийн шавар сав суулгын соёл оршин тогтнож байсан нь тодорхой болж, улмаар Японы газар бүрээс ийм олдвор олдох болжээ.
Ер нь Япончууд өөрийн өвөг дээдсийн үүслийн тухай хэрхэн үздэг юм болоо.
Хүний үүсэл хөгжил нь сармагчин хүн, эртний хүн, хуучин үеийн хүн, шинэ үеийн хүн гэсэн дэс дараалалтайгаар дэвшиж ирсэн ба ойролцоогоор 30000 жилийн өмнөөс шилжин суурьшиж ирсэн шинэ үеийн хүнээс Японы арал дах хүн төрөлхтөний түүх эхэлсэн гэж үзсээр ирсэн боловч Мияаги аймгийн Бабадан А, мөн аймгийн Такамори гэдэг газруудаас олдсон олдворууд нь дээр дурдсан үзлийг үгүйсгэхэд хүргэсэн байна. Эдгээр олдворуудаас эртний хүний хэрэглэж байсан чулуун зэвсэг болон ахуй амьдралын зүйлсийн эд мөр гарч ирсэн ба одоогоос барагцаалбал 500_600 мянган жилийн өмнөх дурсгалууд байсан нь Япончуудын уг сурвалжийг дахин судлан тогтоох шаардлагыг бий болгосон байна.
Гэхдээ Японы судлаачид эдгээр хүмүүсийг өөрийн өвөг дээдэс мөн гэж баттай үзэхгүй байгаа ба тэднийг ази үндэстний өвөг дээдсийн нэг хэсэг болов уу гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.
Япончууд өөрсдийн өвөг дээдсийн хамгийн дээд гаралыг, шинэ үеийн хүн гарч ирсэний дараахан, хойд зүгээс одоогийн Японы арал дээр ирсэн бүлэг иргэдийг болов уу гэсэн таамаглалыг дэвшүүлдэг юм байна.
Одоогийн Японы арал нь тухайн үедээ ази тивийн эх газараас салаагүй байсан гэж үздэг юм байна.
Тэдгээр бүлэг иргэд нь Мамос хөөж явсан анчид байжээ. Ер нь азичуудыг хуучин монголоид, шинэ монголоид гэж хоёр хуваадаг юм. Японы арал дээр хуучин чулуун зэвсгийн соёлыг бий болгосон хүмүүс нь хуучин монголоид нар бөгөөд тэд жоомончууд болно. Жоомончуудын дотор эх газраас Кюүшүүгийн нутаг уруу нүүдэллэн ирсэн хүмүүс болон Окинавагаар дамжин хойшлон нутагшсан хүмүүс ч цөөнгүй холилдсон байна.
Шинэ монголоид нь мөстлөгийн ид үе буюу 20000 жилийн өмнөх Сибирийн хүйтэнд зохицон амьдрах чадвартай хүмүүс байжээ. Тэд нар ойролцоогоор 10000 жилийн өмнөөс азийн газар бүрээр тархан суурьшиж эхэлсэн юм. Тэд эхэндээ Хятад төвтэйгээр тархан, Солонгосын хойгт хүрэлцэн очиж, Яаёогийн эхэн үеэс тэндээсээ Японы арал уруу шилжин суурьшсан юм. МЭӨ 200 жилийн өмнө суурьшиж эхэлсэн гэж үздэг ч сүүлийн үед тэрхүү цаг хугацааг МЭӨ 300 он болгон урагшлуулан үздэг тал ч байна.
Цаашлаад 5,6_р зууны ед Солонгосын хойгоос “Торайжин” гэгдэх цагаачид олноор нүүдэллэн очжээ. Ингэж, хуучин шинэ Монголоид, нутгийн уугуул иргэдийн цус холилдон өнөөгийн Япончуудын өвөг үүссэн гэж үздэг юм байна.

Монгол Япон хэлэн дэх зүйр үгийг үнэлэмжийн тухай онолын үүднээс авч үзэх нь

Байгаль дэлхий, хүний амьдралд оршиж, бас орчиж байгаа элдэв юм үзэгдэл, үйл явдал, шинж чанарыг ер хүн төрөлхтөн эсвэл нэг тодорхой соёл-хэлт үндэстэн угсаатан таньж мэдээд түүнийг үнэлсэн байдал, энэ үнэлэмжийнх нь жишиг хэмжүүр юу болох, түүнийгээ ямар аргаар, хэлний ямар нэгжээр илэрхийлдэг болохыг судлан тодорхойлох нь нэн сонирхолтой асуудал юм.
* Үнэлэмж /ценность, value / бол хүн төрөлхтний оюуны нэг чухал төрөл, үүнд нийгмийн оюун санааны амьдралын үндсэн / ШУ, урлаг, философи, шашин, ёс зангил, улс төрийн ба эрхийн ухамсар, техникийн сэтгэлгээ гэх мэт / бүх төрлийн үр дүн болж, бас тэдгээрээр дамжин хэрэгжиж, үүний хамт тэдгээрийн хөгжилд онцгой нөлөө үзүүлдэг соёлын төрөл мөн.
* Ямар нэгэн юмны үнэ цэнэ /worth /-Кембриджийн философи толь бичиг
Нэг юм үзэгдэл, шинж чанар, хэрэг явдал, нөхцөл байдлыг өөр өөр соёл-хэлт үндэстнүүд ижилдүү маягаар хэлэндээ нэрлэн тэмдэглэсэн байдгаас гадна түүнийг тус бүр өвөрмөц маягаар нэрлэсэн байх нь ч цөөнгүй. Энэ нь тухайн соёл-хэлт үндэстний эртнээс нааш аж төрж ирсэн нутаг орон, түүний байгалийн байдал, эрхэлж ирсэн аж ахуй, аж төрөх ёс буюу амьдралын хэв маяг, ёс заншил, шашин шүтлэг тэргүүтний өвөрмөц онцлогоос үүдэж, тухайн юм үзэгдэл, үйл явдал, шинж чанар, нөхцөл байдал зэргийг үнэлэх үнэлэмжийн жишиг хэмжүүр (etalon)-ийг бий болгосон байдагтай холбоотой ажээ. Энэхүү жишиг хэмжүүр нь харьцууллаас үүснэ. Харьцууллыг гүн ухаанд танин мэдэхүйн эх сурвалж гэж үздэг. Жишилтийн аргын үндсэн дээр тэдгээр ялгаатай шийдлийн нийтлэг болон өөр өөрийнх нь өвөрмөц ололтыг илрүүлж, бас мэдлэгийн бусад салбарын холбогдох гол гол ололтыг ангилж байж шийдэх цогц онол юм. Эдгээр нь тухайн үндэстний сэтгэлгээний хэв шинж (stereotype)–ийг тодорхойлох гэрч баримт болдог байна.
Үнэлэмжийн тухай философи үзэл: Үнэлэмжийн тухай онолыг философийн бие даасан салбар болгохын эхлэлийг Германы философич Рудольф Херман Лотце /1871-1881/ анх тавьжээ. Тэрээр “ Бичил орчлон “ хэмээх хамгийн том бүтээлдээ оюуны амьдралын “ дотоод үнэлэмж”, “ мэдрэгдэгч сэтгэгдлийн үнэлэмж”, “хүний хөгжлийн үнэлэмж” , “түүхийн үнэлэмж” зэргийн тухай дурьдаад бодит байдлыг зөвхөн онтологи утгаар ойлговол өрөөсгөл бөгөөд учир нь, ахуйд /буянтай, сайхан, шударга гэх мэт / үнэлэмжийн илрэлүүд байдаг. Үнэлэмжийн тухай онолыг тууштай философи сургаал болгосон сэтгэгч нар бол германы шинэ кантч философийн Бадений сургуулийн гол хоёр төлөөлөгч Вильгельм Виндельбанд, Генрих Риккерт нар юм. Тэд “ үнэлэмж өөрийгөө обьектив утга байдлаар илэрхийлдэг.Үнэлэмжийг илэрхийлдэг утга бол ахуй биш, харин логикийн хувьд ахуйгаас өмнө байж, өөрөөр хэлбэл ахуй, үнэлэмж хоёрын дундах юм” гэжээ.
М.Шелер үнэлэмж бол априори шинжтэй гээд аливаа үйлдлийн априори шинжид үнэлэмжүүдийн зиндаа тогтдог гэж өгүүлсэн байдаг. Тэгэхээр үнэлэмж гэдэг бол тухайн субьектээс байгалийн юм уу нийгмийн тодорхой үзэгдэлд болон ямар нэг далдлаг хүчид өгч буй үнэлгээ мөн.
"Зүйр үг үндэстний соёл, сэтгэлгээний илрэл болох нь "

Зүйр үг бол хүмүүний амьдралаас салгаж боломгүй зүйл юм. Бага байхаас л сонсож өссөн зүйр үг аль хэдийн сэтгэлд ойр санагдах болж, өөрөө ч анзааралгүй өдий төдий зүйр үгийг хэлж хэвшжээ. Хүн өөртөө хамгийн ойр байдаг, өдөр тутам хэрэглэдэг зүйлдээ анхаарал хандуулдаггүй, мөн чанары нь таниж мэдэх гэж оролдоггүй гэдэг. Яг л " Загасчны морь усгүй" хэмээн өгүүлсэнтэй адил. Иймээс бидний өдөр тутам хэрэглэж ирсэн зүйр үг гэж юу болох, зүйр үгээр илэрхийлсэн үнэлэмж, түүний утга, хэрхэн үүссэн талаар багахан ч болов мэдлэг авах зорилгоор энэхүү бие даалтын ажлыг сонгож авсан болно.
Өөр хэлээр ярилцаж байна гэдэг нь өөр орчин, өөр ертөнцөд аж төрж ертөнцийг өөр өөрсдийнхөөрөө таньж мэдсэний үр дүн гэж хэлж болох байх. Жишээ нь: Араб хэлэнд уналганд хэрэглэдэг тэмээ, ачилганд хэрэглэдэг тэмээ гэх мэтээр тэмээг олон янзаар нэрлэдэг. Учир нь говь цөлд амьдардаг араб үндэстний хувьд олон хоногоор ус уулгүй өл даах чадвартай тэмээ хамгийн чухал унаа хөсөг нь болдог ажээ. Тэгвэл үүнтэй адилаар Монгол хэлэнд таван хошуу малыг, Япон хэлэнд загасыг нас, хүйс, зүс, төрх байдлаас нь хамаарч нэрлэх нэрлэлт нь өөр байдаг. Энэ нь монгол болон япон үндэстний эрхэлдэг аж ахуй, амьдардаг газарзүйн орчин нөхцөлтэй нь холбоотойгоор үүссэн хэлний илэрхийлэл бөгөөд хэл бол тухайн хэлээр харилцагч ард түмний соёл, сэтгэлгээний илрэл болдог гэдгийн нотолгоо юм. Иймээс аливаа хэл, хэлний илэрхийллээс тухайн хэлээр хэлэлцэгч ард түмний соёл, сэтгэлгээний онцлогийг харж болно. Ялангуяа өдөр тутмын амьдрал туршлагаас урган гарсан ардын оюуны их өв болох зүйр үг нь уламжлалт зан заншил, үндэстний сэтгэлгээний тусгал билээ.
Үнэхээр зүйр үг бол аль ч үндэстний хувьд ард түмний бүтээл, ард түмний цэцэн мэргэн ухааны цоморлиг гэсэн нийтлэг ойлголт байдгийн хувьд тогтвортой хэллэг нь тухайн ард түмний түүх, газарзүйн орчин, амьдарлын хэв маяг, үзэл бодлын ялгаанаас үүдэх онцлог, соёлын онцлог шинжийг цогцоор нь агуулсан хэлний нэгж гэж тайлбарлаж болох юм. Жишээлбэл, Монгол хэлэнд "Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр" гэсэн зүйр үг бий. Монголчуудын хувьд өөх бол элбэг дэлбэгийн хэмжүүр. Өөхтэй мах гэдэг бол монголчуудын хувьд хамгийн шим тэжээлтэй хүнс. Иймээс өөх тос бол буян хишиг нүнжигийн бэлэгшээл утгатай болж, хүндэтгэлийн зоогонд ч ордог.
Түүнчлэн эртнээс япон орон газар тариалангийн орон байсан тул тэдний тогтвортой хэллэгт газар тариалантай холбогдох сэдэв голлодог.
Жишээ нь: Японд “みのるほど   "Ургах тусмаа
こうべをたれる толгойгоо гудайлгах нь
いのほかな” тариан түрүү юм" хэмээх 5,7,5 үсэг буюу японы уламжлалт "хайкү" шүлгийн хэлбэрээр бичигдсэн зүйр үг байдаг.
Уг зүйр үг нь тариан түрүү ургаж боловсрох тусам толгойн хэсэг нь доош унжиж яг хүн толгойгоо бөхийлгөн мэхийн ёслох (япончууд хүндэтгэж буй хүндээ толгойгоо бөхийлгөн мэхийн ёсолдог) мэт харагддагтай адил хүн ухаажиж, эрдэм мэдлэгтэй болох тусмаа даруу төлөв болж, бусдыг улам ихээр хүндэтгэх болдог гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл монгол хэлний "Эрдэмт хүн даруу, ш мөрөн дөлгөөн " гэсэн зүйр үгтэй адил утга илэрхийлдэг бөгөөд дээрх зүйр үгийг япончууд өөрсдийн эрхэлдэг газар тариалангаас үүдэлтэй санаа дээр тулгуурлан бий болгожээ. Эндээс үзэхэд зүйр үг бол уламжлалт ахуй соёл, эрхэлдэг аж ахуй, газарзүйн орчин цаг уурын онцлог гээд хүнийг хүрээлэн байх бүхий л зүйлс, хүний үзэл ухаарлын тусгал байдгийнхаа хувьд үндэстний соёл, сэтгэлгээний илрэл болдог гэдэг нь харагдаж байна.Үнэлэмжийн ялгаанаас болоод сэтгэхүйгээрээ ялгарахгүй сэтгэлгээгээр ялгарна.Үндэстэн, угсаатан, овог аймгууд өөр өөр ялгаатай сэтгэлгээтэй байдаг. Энэ нь үнэлэмжтэй холбогддог. Үндэстний хувьд сайн муу гэсэн үзэмж давамгайлдаг. Өөрөөр хэлбэл эсрэгцсэн харьцаатай.
Сайн – Муу Хүсэлтэй –Хүсэшгүй
Сайхан- Муухай Дуртай- Дургүй
Үүн дээр жишээлэн зарим тогтвортой нэгж авбал :
Нэгж Жишиг хэмжүүр Үнэлэмж
Яргуй хөөсөн ямаа тэмүүлэх тааруухан
Өрөмний өт тогтож чадахгүй сайн ч биш, муу ч биш
Өндгөө дарсан бүргэд шийдэмгий,тууштай сайн
Үнсэнд хаясан шалз мухардах хөөрхийлөлтэй
Эталоны ард заавал үнэлэмж явж байдаг. Энэ нь үндэстний аж төрөх ёс, ертөнцийг үзэх үзэл , үндэстний ухамсар ёс заншил, эдийн ба оюуны соёлтой холбоотой. Гэвч юуг юутай адилсуулах нь өөр өөр соёл-хэлтэнд нийтлэг ч байж болно, ялгаатай ч байж болно. Нийтлэг зүйл нь хүн төрөлхтний сэтгэхүй, танин мэдэхүйн арга оньсын нйитлэг шинжээр нөхцөлдсөн байдаг бол ялгаатай байдал нь тухайн үндэстэн, хүн ардын уламжлалт аж төрөх ёс, ёс заншил, шашин шүтлэг, эдийн болон оюуны соёлын өвөрмөц онцлог, өөрөөр хэлбэл тэдний ертөнцийг үзэх үзлэ, ертөнцийг таньсан танилтын тогтвортой хэв шинжээс үүтгэлтэй байдаг ажээ. Жишээлбэл: зальжин хүнийг үнэгтэй, жихүүрхэм зан ааштай хүнийг могойтой зүйрлэн адилтгах нь нэлээд үндэстний хувьд нийтлэг байж болох юм. Монгол хүн “ үхэр шиг тэнэг” гэдэг бол орос хүн “ хонь шиг тэнэг” гэдэг. Харин монгол хүн хонийг номхоны жишиг хэмжүүр /эталон/ болгодог зэрэг нь сонирхолтой юм. Хоёр өөр хэлний энэ мэт адилтгалын аль илүү оновчтой, эсвэл ер оновчгүй гэх мэтээр хэлэлцвэл тун утга учиргүй зүйл болно гэдэг нь ойлгомжтой. Гагцхүү тухайн соёл-хэлтний уламжлалт аж төрөх ёс, ертөнцийг таньсан байдал, ертөнцийг үзэх үзэл, түүнийгээ үнэлэхдээ ямар зүйлийг тогтсон хэмжүүр болгож айчилж ангилдгийн өвөрмөц онцлог нь хэлнийхээ адилтгал зүйрлэлд тодорхой туссан байдгийн нэгээхэн гэрчийг дээр жишээнээс харж болно.
Ер нь ямар нэг юм олон талтай, олон янзын шинж байдалтай байж, түүнийг аль талаас нь авч үзсэнээс шалтгаалан эерэг, сөрөг үнэлэмжтэй болдог нь танин мэдэхүйн зүй тогтолт үзэгдэл юм. Харин тухайн юмын ямар шинжийг, чухам ямар орчин нөхцөлд, ямар зорилгоор үнэлэмжийн гол хэмжүүр болгож, тэр нь тухайн соёл-хэлтний хувьд ертөнцийг үзэх үзэл, ертөнцийг таньсан байдлынх нь хэв шинж болж байгаараа өвөрмөц ялгаатай байдаг байна. Е.М.Вольфын саналыг үүнтэй уялдуулан тэмдэглүүштэй байна. Сайн , муу, гайхамшигтай, гутамшигтай зэрэг ерөнхий үнэлэмжтийг илэрхийлсэн үгс нь зүйрлэлийн санааг өөртөө агуулдаггүй. Харин нэг юмын шинж чанарыг өөр юмын шинж чанар болгон шилжүүлж нэрлэлт үүсгэх үед л эдгээр ерөнхий үнэлэмжийн нэрс нь зүйрлэлийн утгатай болно.
Жишээ нь : шулуун шугам-шулуун үг, шулуун зан муруй шугам- хэл муруйх зэргйиг харьцуулан үзэж боно.

Үнэлэмжийг жишээгээр тайлбарлах нь
Жишээ 1: “Чоно” хэмээх амьтны монгол япон үндэстний үнэлэмж, түүний ялгаатай ба төсөөт тал
Чоно
Чоно бол нохойн овогт багтах хөхтөн амьтан. Дэлхийн хойд хагас бөмбөрцөгт ихээхэн тархсан бөгөөд ойролцоогоор 13 төрлийн чоно бий. Монгол сэтгэлгээнд чоно бол хийморлог, хүчтэй амьтан гэсэн үзэл байдаг бөгөөд аян замд явж байхдаа чонотой таарвал олз омогтой явна хэмээн бэлэгшээдэг. Үлгэр домогтоо өөрсдийгөө чононоос гаралтай болохоо өгүүлдэг. "Монголын нууц товчоо"-нд монголчуудын өвөг дээдэс бол Гоо марал, Бөртэ чоно хэмээн бичсэн байдаг. Түүнчлэн алтан ургийн овгийн нэр болох "боржигон" хэмээх үг "бор эзэн буюу чоно" гэсэн утгатай гэж үзэх нь бий. Гэвч нөгөөтэйгүүр монголчууд чоныг муу санаатай, хар сэжиг ихтэй амьтан тул сүргээрээ явж байгаад унтаж амрахдаа нэг нь заавал манаанд гарч унталгүй хүн амьтан ажигладаг гэж ярилцдаг бөгөөд хар муу санаатай юм уу, дэндүү хашир хүнийг "чоно"-той адилтгадаг. Мөн тал нутагт мал аж ахуй эрхлэн амьдрах монголчуудын хувьд бэлчээрийн малд хамгийн аймшигтай дайсан бол чоно. Иймээс манайд галын хайчны амыг ноосоор боож, баруун хатавчинд өлгөх юм уу мал бэлчсэн зүгээс чулуу авчирч "мал манаж хоно" хэмээн шившээд үүдээр гаргаж хаях зэргээр хээр хоносон малыг чононоос хамгаалах дом, зан үйл байдгийн дээр эртнээс чоно авлахыг чухалд тооцож, чоныг устгах мэргэн ухааныг сийлж ирсэн.