Amidarval amidarsan shig amidar, yamar ch yed aidasguigeer amidar...

Monday, May 14, 2012

Үгийн утгыг орчуулгад анхаарах нь

Үгийн утгыг орчуулгад анхаарах нь
Хэлц үгийн жишээн дээр


Үгийн утга нь олон жилийн туршид бүрэлдэн тогтдог түүхэн үзэгдэл бөгөөд үгийн утга бүрэлдэх нь хэл буй болсон цаг үеэс тасралтгүй үргэлжилж байдаг зүй тогтолтой үзэгдэл юм. Үгийн амин сүнс нь түүний утга бөгөөд бодот ертөнцийн хөгжил хөдөлгөөний нарийн зүй тогтлыг хэлнээ илэрхийлж байдаг нэгэн өвөрмөц ай болно. Үг нь тогтсон нэг утгатай байхаас гадна хэлний хөгжил, хэрэглээний явц, нийгэм соёлын хөгжлийн өөрчлөлтийг даган хувирч өөрчлөгдсөөр салбар салаа утгатай болдог байна. Орчуулгад үг их чухал.Дэлхийн оруулгын түүхнээ уламжлал дагуу үгчлэн орчуулах, утгачлан орчуулах аргыг голлодог. Хүний эрхтэнг нэрлэсэн үг /нүд/ япон хэлний хэлц үг идиом энд яаж тусч байдаг талаар товч тэмдэглэе.
Япон хэлэнд хүний эрхтэн заасан хэлц үг маш их бөгөөд үүнийг судалсан Оросын эрдэмтэд сонин зүйлийг ажиглажээ. Энэ нь биеийн ил харагдах эрхтэн заасан нэр орсон хэлц үг биеийн дээд хэсэгт байх эрхтэнгийн нэртэй хэлц үг нь олон, доошлох тусам цөөн байгаа явдал юм. Жишээлбэл: нүдтэй холбоотой хэлц үг гэхэд л 121, гартай холбоотой 97, амтай холбоотой 78, цээж 51, гэдэс 44, чих 32, хөл 30, хамартай холбоотой хэлц үг 24 байна. Харин америкчуудын хувьд хэлц үгэнд нь “ толгой” хамгийн их орсон байдаг. Дараа нь нүд, хөл гэх мэт. Үүний учрыг эрдэмтэд “ барууныхан америкчууд ертөнцийг тусдаа нэгэн обьектийн хувьд танин мэдэхийг хичээдэг, харин дорно дахиныхан япончууд ертөнцийг түүнтэй хамт нэгэн обьект болчихоод танин мэдэхийг хичээдэг” гэж тайлбарлажээ.
Хүний эрхтэн заасан хэлц үг орсон үгэн дотроос “ мэ” буюу “гэдэс” орсон хэлц үгс ихээхэн анхаарал татна.
Нүд: Харах эрхтэн.
Судлаачид хүн олж авч буй мэдээллийнхээ 80%-ийг хүрээлэн буй орчин, тэнд болж буй үйл явдал зэргийг харах, түүнчлэн ном сонин унших, зурагт үзэх зэргээр нүдээр хүлээн авч байна гэсэн судалгааны дүгнэлт гаргажээ. Иймд нүд нь хүний мэдээлэл, мэдлэг олж авах чухал эрхтэн юм. Бусад мэдрэхүйн эрхтний нэр орсон хэлцээс харах мэдрэхүйн эрхтэн болох “нүд”-ийг оролцуулан, нүдээр харж мэдрэх мэдрэмжид тулгуурласан оюун дүгнэлт бүхий хэлц харьцангуй их байгаа нь ч үүнтэй холбоотой болов уу. Монгол, япон хэлтний харах мэдрэхүйн эрхтний нэр “нүд”-ийг оролцуусан хэлцийг утга үүрэг болоод орчуулгад хэрхэн утгыг гаргах вэ гэдэг талаас дараах байдлаар ангиллаа.
1. Хараа буюу харааны чадварыг илэрхийлэх, үүнээс утга шилжүүлж ажигч гярхай, аливаа зүйлийг ялгаж таних чадвар бүхий гэсэн утга илэрхийлсэн:
 Монгол хэлэнд “нүд сайн”, “нүд сайтай” гэвэл нэгдүгээрт харааны чадвар сайтай гэсэн утгыг, хоёрдугаарт ажигч гярхай гэсэн утгыг илэрхийлдэг бол япон хэлэнд ч дээрх утгыг мөн адил “目がいい”(нүд сайн) гэсэн хэллэгээр илэрхийлдэг байна. Мөн энэ утгыг монгол хэлэнд өөрөөр “нүд хурц” гэж ч хэлэх нь ч бий. Үүний эсрэгээр харааны чадвар муу, юмыг сайн харж чадахгүй байх гэсэн утгыг монгол хэлэнд “нүд хүрэхгүй байх” гэж хэлдэг бол үүнийг япон хэлэнд “目が遠い”(нүд хол) гэж хэлдэг байна.
 Монгол хэлэнд “нүдтэй” япон хэлний “目がある” гэсэн хоёр хэлц нь үгчилсэн хэлбэрээрээ тохирч, хоёулаа юмыг ялгах чадвар бүхий гэсэн утгыг илэрхийлдэг ч монгол хэлэнд “малд нүдтэй хүүхэд” гэх зэргээр голчлон малын зүс ялгаж танихдаа сайн гэсэн утгаар хэрэглэгддэг бол, япон хэлэнд хүний авъяас чадвар зэргийг танихдаа сайн, үнэн зөвөөр үнэлж дүгнэдэг гэсэн утга илтгэж байгаа нь хоёр орны соёлын ялгавартай талыг харуулж байна гэж үзэж болно.
2. Түүнчлэн хүний аливаа зүйлийг харж байгаа байр байдлыг, үүнээс утга шилжүүлж тухайн зүйлд хандаж буй хандлагыг илэрхийлсэн:
 Юмыг эргүүлж тойруулан ажиглан харж буйг монгол хэлэнд “нүд бэлчээх”, япон хэлэнд “目を注ぐ”(нүд цутгах), “目を張る”(нүд тараах) гэдэг бол, өнгөцхөн харах, бичсэн зүйлийг чухал ач холбогдол өгөхгүйгээр нийтэд нь гүйлгэж унших байдлыг монгол хэлэнд “нүд гүйлгэх”, япон хэлэнд “目を通す”(нүдээ нэвтрүүлэх) гэж хэлдэг байна.
 Аливаа зүйлд сонирхол татагдан анхааран харж буйг монгол хэлэнд “нүд унагах”, “нүд хаях” зэргээр өгүүлдэг бол япон хэлэнд “目を付ける”(Нүдээ зүүх), “目が留まる”(Нүд саатах)
 Сонирхдог зүйлээ харж сэтгэлийн таашаал авч буйг монгол хэлэнд “нүд хужирлах”, “нүд хорхойлох” гэдэг бол япон хэлэнд “目の正月”(нүдний цагаан сар), “目の保養”(нүдний амин дэм), “目の薬” (нүдний эм) гэж хэлдэг байна.
 Бусдын буруу үйлдэл, муу муухай зүйлийг харсан ч хараагүй дүр үзүүлж, дуугүй тэвчиж өнгөрүүлэхийг монгол хэлэнд “нүд аних”, япон хэлэнд “目をつぶる”(нүд аних), “目を塞ぐ”(Нүдээ дарах) гэсэн хэллэгээр тус тус илэрхийлж байна.
3. Аливаа зүйлийн харагдаж буй байр байдлыг, үүнээс утга шилжиж тухайн зүйлийн хүнд төрүүлж буй таатай болон тайгүй мэдрэмжийг илэрхийлсэн:
 Аливаа зүйлийн аятайхан харагдаж, таатай сэтгэгдэл төрүүлж буйг монгол хэлнээ “нүдэнд дулаан”, “нүд дүүрэн”гэж хэлдэг. Эсрэгээр тухайн зүйлийг харахад таагүй сэтгэгдэл төрж байгааг монгол хэлэнд “нүдэнд хүйтэн” гэсэн хэллэгээр илэрхийлж байгаа бол япон хэлэнд эдгээр утга илэрхийлэх хэллэг байхгүй байна.
 Аливаа зүйлийн бусдаас онцгой содон байж, хүний сонирхол, дур сэтгэлийг татаж байгааг монгол хэлэнд “нүд булаах”, “нүдэнд тусах”, япон хэлэнд “目に映る”(нүдэнд тусах), “目を奪う”(нүд булаах), “目に立つ”(нүдэнд босох), “目につく”(нүдэнд наалах)”, “目にとまる”(нүдэнд зогсох), “目を引く” (нүд татах) гэж хэлдэг нь утгаараа төдийгүй зарим нь үгчилсэн хэлбэрээрээ ч дүйж байна.
 Харин тухайн зүйлийг харахад хэцүү, өрөвдөлтэй байдалтай болсныг монгол хэлэнд “нүд халтирам” гэж хэлдэг бол япон хэлэнд “目も当てられない”(нүд ч оноож чадахгүй), “目を背ける”(Нүд буруулах) гэсэн хэллэгээр илэрхийлж байна.
4. Нүд бол хүний сэтгэлийг маш ихээр илэрхийлдэг эрхтэн билээ. Иймээс ч “нүд бол сэтгэлийн толь” гэсэн зүйр үг бий болсон бизээ. Тэгвэл хүний нүд болон түүний хөдөлгөөнөөр айх, гайхах, баярлах, уурлах, ичих зэрэг сэтгэл хөдлөлийг нь илэрхийлсэн хэлц хэллэг уг хоёр хэлэнд нилээд байна.
 Хүний гайхсан байдлыг монгол хэлэнд “нүд бүлтийх”, “нүд нь орой дээрээ гарах”, “нүд нь том болох” гэх хэлсэн бол япон хэлэнд “目が点になる”(нүд нь цэг болох), “目を見張る” (нүдээ бүлтийлгэх), “目が飛び出る” (нүд нь сугарах) зэргээр илэрхийлсэн байна.
 Мөн баярлах, урам зориг орхыг монгол хэлэнд “нүд нь сэргэх” гэж хэлдэг бол япон хэлэнд “目を細くする”(нүдээ нарийсгах)
 Монгол хэлэнд уурлаж байгааг дүрслэхдээ “нүдээ гозойлгох”, “нүд нь босох” гэж хэлдэг бол япон хэлэнд “目を剥く”(нүд хальслах), “目を吊り上げる”(нүд босгох), “目を三角にする”(нүдээ гурвалжлуулах), “目が据わる”(Нүд гөлийх) гэсэн хэллэгүүдээр илэрхийлдэг байна.
 Айж сандарч буй хүнийг монгол хэлэнд “нүд нь бүлтэлзэх” гэж хэлдэг бол япон хэлэнд ийм утгатай хэлц байхгүй байна.
5. Монгол хэлний нүдтэй холбоотой хэлц хэллэгийг ажиглан үзэхэд илэрхийлж буй бас нэгэн гол санаа бол хүнийг дайсагнан үзэх, гадуурхах, түүнчлэн уурлаж загнах, хүнд загнуулах гэсэн утгыг илэрхийлэх хэллэг нилээд байна.
 Уурлаж, загнах утгыг илэрхийлсэн “нүд чичлэх”, “нүд ухах”,мөн бусдад загнуулах утгыг илэрхийлсэн “нүдээ чичлүүлэх”, “нүдээ ухуулах” гэсэн монгол хэлцийн утгыг япон хэлэнд “大目玉を食う”(том нүдний алим идэх) гэсэн хэллэгээр илэрхийлж байна.
 Хүнийг үзэн ядах утгыг “нүд хорсох”, “нэг нүдээр үзэхгүй” гэж илэрхийлсэн бол япон хэлэнд “目の敵にする”(нүдний дайсан болгох) гэдэг бол бусдыг гадуурхах, үл тоомсорлох гэхийг монгол хэлэнд “нүд үзүүрлэх”, “нүдний цагаанаар үзэх”, “нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах” гэж хэлдэг бол япон хэлэнд “目じゃない”(нүд биш), “目もくれない”(нүдээ ч өгөхгүй) гэдэг байна.
6. Хүний сэтгэлгээг илэрхийлсэн
 Монгол хэлэнд “Нэг зүйлийг хүн бүхэн өөр өөр нүдээр хардаг” гэвэл энэ нь “Хүн бүхэн нэг зүйлийн талаар ялгавартай сэтгэж, ялгавартай ханддаг” гэсэн утгатай болно. Тэгвэл энэ нь япон хэлэнд ч “子供の目で見る” гэвэл үгчилсэн орчуулга нь “Хүүхдийн нүдээр харах” гэсэн үг бөгөөд утга нь “Хүүхдийн сэтгэлгээгээр хандах” гэсэн үг болно. Үүнээс үзвэл монгол, япон хэлтнүүд адилхан харах мэдэрхүйн эрхтний нэрээр хүний сэтгэлгээг төлөөлүүлж хэлц хэллэг үүсгэсэн байна.
7. Мөн хүний бие, эрүүл мэндийн байдлыг илэрхийлсэн
 Монгол хэлэнд “нүд нь гархилах”, “нүднээс гарах” гэсэн хэлцээр ядарч доройтсон, эцэж турсан гэсэн утгыг илэрхийлдэг. Мөн “нүд гийх”, “нүд онгойх”, “нүд гарах” зэрэг нь ядарч туйлдаж байсан бие сэргэх, сайжрах гэсэн утга илэрхийлдэг. Харин япон хэлэнд ийм утга бүхий нүдтэй холбоотой хэлц байхгүй байна.
 Хүний толгой эргэж, бие тавгүйрхэж байгааг монгол хэлэнд “нүд харанхуйлах”, “нүд эрээлжлэх” гэж хэлдэг бол япон хэлэнд энэ утгыг илэрхийлсэн хэлц мөн байхгүй байна.
8. Хүний шинж чанар, зан төлвийг илэрхийлсэн
 Монгол хэлэнд сэргэлэн, золбоолог аливаад урам зоригтой байдаг хүнийг “нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой хүн” гэж хэлдэг. Энэ утгыг япон хэлэнд “目から鼻へ抜ける”(нүднээс хамар руу сугарах) гэж хэлдэг байна. Эсрэгээрээ ядарч зовох, хөгширөх зэргээс хүний энэхүү шинж чанар алдагдахыг “нүдний гал буурах” гэж хэлдэг. Япон хэлэнд ийм утгатай хэлц байхгүй байна.
 “Улаан нүдтэй” гэвэл шунахай, сувдаг сэтгэлтэй, “нүд нь улайх” гэвэл шунаг, сувдаг сэтгэлд автаж буй хүнийг хэлдэг. Мөн “нүд өөхлөх” гэвэл эд хөрөнгөтэй болсондоо эрдэж, бусдыг үл тоомсорлох болсон хүнийг хэлдэг. Эдгээр утгыг илэрхийлэх хэлц хэллэг япон хэлэнд байхгүй байна.
9. Дээр дурьдсанчлан нүд бол хүний мэдээлэл, мэдлэг олж авах чухал эрхтэн билээ. Иймээс танин мэдэхүйн үйл ажиллагааг илэрхийлсэн хэлц ч цөөнгүй байна.
 Монгол хэлэнд “юм үзэж нүд тайлах”, нүд нээх”, “нүд нээгдэх” зэрэг хэлц үгээр хүний эрдэм мэдлэгтэй болох, юмыг ухаарч ойлгох, туршлага хуримтлуулж байгааг заасан бол япон хэлэнд “目が肥える”(нүд таргалах) гэсэн хэлц үгээр илэрхийлжээ.

10. Хүний нүдтэй холбоотойгоор үүссэн хэлц хэллэг дунд илэрч буй нэг гол утга бол аливаа зүйлийг анхааран үзэж харж хандах, мөн хянах гэсэн утга юм
 Монгол хэлэнд юмыг харж хандах, анхаарч ажиглах гэсэн утгыг “нүд тавих” гэж хэлдэг бол япон хэлэнд ажил албандаа амжилт гаргах ирээдүйтэй доод тушаалын хүнээ, мөн хичээл сурлагдаа сайн шавиа харж хандах, тусалж дэмжих гэхийг “目を掛ける”(нүдээ өлгөх) гэж хэлдэг байна. Мөн ямар нэгэн зүйл болж магадгүй гэж сэрэмжлэн үргэлж харж хамгаалахыг монгол хэлэнд “нүд салгахгүй хамгаалах” гэж хэлдэг бол япон хэлэнд ч мөн “目が離せない”(нүд салгахгүй) гэж хэлдэг байна.
 Япон хэлэнд ”目が光る”(Нүд нь гэрэлтэх) гэвэл хатуу чанд хяналттай байлгах, “目が届く”(Нүд хүрэх) гэвэл хяналт, анхаарал хүрэх гэсэн утгыг илэрхийлдэг бол монгол хэлэнд үүнтэй дүйлгэж орчуулах нүдтэй холбоотой хэлц байхгүй байна.
 Монгол хэлэнд хүний анхаарал, хяналтаас далдуур ямар нэгэн зүйл хийхийг “ нүд хариулах”, “нүднээс далд” гэж хж байгаа бол япон хэлэнд “目を掠める”(нүд хариулах), “目を盗む”(нүд хулгайлах) гэж илэрхийлж байна.
11. Чухал эрхтэн гэдгээс утга шилжүүлж аливаа асуудлын гол, түүнчлэн аливаа зүйлийн нандин чухал гэдгийг илэрхийлэнэ.
 Маш их эрхэм нандин, чухал гэсэн санааг монгол хэлэнд “нүний цөцгий мэт” гэсэн хэлцээр илэрхийлж байна. Мөн ховох нандин гэсэн утгыг “нүдний гэм” гэж хэлдэг. Япон хэлэнд энэ санааг илэрхийлэх нүдтэй холбоотой хэлц хэллэг байхгүй байна.
 Аливаа асуудлын голыг нь олж хэлэх буюу хийх, асуудлыг үнэн зөвөөр шийдэх гэсэн утгыг монгол хэлэнд “нүдийг нь олох”, юмыг үнэн зөвөөр шийдснийг “нүдээ олох” гэж хэлдэг. Харин япон хэлэн мөн ийм утга илтгэсэн нүдтэй холбоотой хэлц хэллэг байхгүй байна.
12. Орон зай, цаг хугацааны хэмжүүрийг илэрхийлсэн.
 Монгол хэлэнд өргөн уудам гэсэн утгыг “нүд алдам” хэмээн өгүүлдэг. Мөн түүнчлэн алс хол гэхийг “ нүдний үзүүрт” гэж яридаг. Япон хэлэнд эдгээр утгыг илэрхийлсэн хэллэг байхгүй байна. Харин юмыг ойрхон, дэргэд байгаа гэсэн утгыг монгол хэлэнд “нүдэн дээр” гэж хэлдэг бол япон хэлэнд “目と鼻の先”(нүд, хамрын үзүүрт) гэж хэлдэг байна.
 Түүнчлэн монгол хэлэнд үйл явдал маш хурдан богино хугацаанд болж байгааг “нүд ирмэх зуур”, гэсэн хэлцээр илэрхийлдэг. Мөн маш хурдан хөдөлгөөнтэй гэхийг “нүд гүйцэхгүй” гэж хэлдэг бол энэ утгыг япон хэлэнд “目にも留まらぬ”(нүдэн ч тогтохгүй) гэсэн хэлцээр илэрхийж байна. Эсрэгээрээ юмыг удаан хүлээж буйг монгол хэлэнд “нүд хөхрөх” гэдэг бол япон хэлэнд энэ утгыг илэрхийлсэн хэллэг байхгүй байна.
 Мөн аливаа юмын овор хэмжээг илэрхийлсэн хэллэг ч байна. Тухайлбал монгол хэлэнд “нүдэнд өртөхгүй” гэвэл тухайн зүйлийн маш жижиг, үл азаарагдам жаахан гэдгийг илэрхийлдэг бол овор хэмжээ томтой гэхийг “нүд дүүрэн” гэж хэлэх нь бий. Харин япон хэлэнд ийм утгатай хэлц байхгүй байна.
13. Унтах, сэрэх, амьдрах, үхэх гэсэн утга илэрхийлсэн
 Монгол хэлэнд “нүд хамхих” гэвэл унтах, “нүдний хор гаргах” гэвэл түр зуур унтаад босох гэсэн утга илэрхийлж байна. Харин “нүд хуулах “, “нүд хуу татах”, “хар нүд хуу татах” гэвэл сэрэх гэсэн утга илэрхийлж байна. Япон хэлэнд унтах утгыг илэрхийлсэн хэллэг байхгүй, харин “目が覚める”(нүд нээгдэх) гэвэл сэрэх гэсэн утга илэрхийлж байна. Харин нойр хүрэхгүй байх гэсэн утгыг монгол хэлэнд “нүд сэргэх” япон хэлэнд “目が堅い”(нүд хатуу), “目が冴える”(нүд сэргэх) гэсэн хэлцээр тус тус илэрхийлж байна.
 Монгол хэлэнд “нүднээс далд болгох” гэвэл алах гэдэгийг эерүүлж хэлсэн үг бөгөөд “нүд аних” гэвэл нас барах гэсэн утгатай болно. Тэгвэл япон хэлэнд нүдтэй холбоотой үүссэн дээрх утгуудыг илэрхийлэх хэлц байхгүй бөгөөд эсрэгээр амьд сэрүүн гэсэн утгатай “目の黒いうち”(амьд байхад) гэсэн хэлц хэллэг байхад энэ нь монгол хэлэнд байхгүй байна.
Монголчууд эх газрын эрс тэр уур амьсгалтай, өргөн уудам газар нутагт нүүдлийн мал аж ахуй эрхлэн бие биеэс алс таруу сууршин аж төрж ирсэн бол япончууд далайгаар хүрээлэгдсэн, зөөлөн чийглэг уур амьсгалтай багахан хэмжээний газар нутагт газар тариалан эрхлэн нэг газар олноор бөөгнөрөн суурьшмал амьдралаар амьдарч ирсэн, газар нутгийн байршил, цаг уур, хүрээлэн буй орчин, амь зуулгын эх үүсвэр болгон эрхэлж ирсэн аж ахуй, хүн амын нягтшил, зан заншил, соёлын эрс тэс ялгаа бүхий ард түмэн билээ. Гэвч эдгээр хоёр ард түмэнд нэгэн нийтлэг зүйл байгаа нь “Алтай хэлний бүлэг” хэмээх нэгэн бүлд áàãòäàã явдал юм.
Õýëèéã òóõàéí õýëýýð õàðèëöàã÷ ¿íäýñòíèé åðòºíöèéã ¿çýõ ¿çýë,åðòºíöèéã òàíèí ìýäýæ, óõààðàí îéëãîñîí îéëãîëò, ìýäëýãèéí áàðèìò ãýæ ñóäëàõ õýðýãòýé áºãººä ¿ã áóþó ¿ãèéí ñàí áîë õýëíèé áîä áèå þì. Тэрхүү үгийн сангийн чухал хэсэг болсон шууд бус нэрлэн мэдээлэх нэгж болох өвөрмөц хэлцэд тухайн хэл соёлтны сэтгэлгээний онцлог илүүтэй тусгалаа олсон байдаг гэж орчин үеийн хэл шинжлэлд үзэж байгаа билээ. Тэгвэл хоёр өөр хэлтний сэтгэлгээний нийтлэг болоод ялгавартай шинжийг илрүүлэхэд энэхүү сэтгэлгээний онцлогийг харуулсан өвөрмөц хэлцийг харьцуулан үзэх нь илүү оновчтой хэмээж монгол, япон хэлний өвөрмөц хэлцийн дотроос хүний нүд хэмээх эрхтний нэртэй холбоо бүхий хэлц хэллэгийг түүн авч õàðüöóóëàí íÿãòàëñàí áºãººä èнгэхдээ
 Мэдрэхүйн эрхтнèé нэрийг оролцуулан õýëö ¿¿ñãýæ, тухайн эрхтнèé сэрж мэдрэх чадварыг илэрхийлñýí байна. Тухайлбал: Монгол хэлэнд “нүд хурц” гэвэл хараа сайн гэсэн утга, япон хэлэнд “目が遠い”(mega tooi – нүд хол) гэвэл хараа муу гэсэн үг болно. Сонсгол муутай хүнийг монгол хэлэнд “чих хатуу” гэдэг бол япон хэлэнд “耳が遠い”(mimiga tooi- чих хол) гэдэг байна.
 Нүд, хамар, чихийг хүний ерийн үйл заасан үйл үгтэй хоршуулан сэтгэл хэмээх хийсвэр ухагдахууны үйлийг илэрхийлж байна. Тухайлбал: “нүд алдах” – сэтгэл алдрах, “нүд булаах” – сэтгэл татах, япон хэлэнд: “目を奪う”(mewo ubau- нүд булаах) – сэтгэл татах, “目に焼き付く”(meni yakituku- нүдэнд түлэгдэж наалдах) зэрэг жишээ дурдаж болно.
 Мэдрэхүйн эрхтэнд сэрýãäýí мэдрэгдэж буйгаар нь юмын шинж чанарыг илэрхийлж байна. Тухайлбал: “Нүдэнд дулаан” гэвэл юмын аятай таатай шинжийг, “чихэнд чийртэй” гэвэл яршигтай, сэтгэлд таагүй байдлыг, “хамар сэтлэм” гэвэл юмын хурц содон үнэртэйг илэрхийлсэн хэллэг болж байна. Тэгвэл япон хэлэнд “目に余る”(meni amaru) гэвэл юмын илүүдэж байгааг, хоёр зүйлийн адилхан, ялгахад т¿âýãòýéг илэрхийлнэ.