"Сакура ба энерги"
Энэ намар хүн болгоны "Хамарын хийд" нэрээр мэдэх сайхан эрч хүч, энерги хуримтлуулсан газар очоод ирлээ. Ер нь жил болгоны хавар, намар явахыг боддогийм. Сайхан газар. Очих болгондоо л нэг шинэ зүйл мэдэж шинэ зүйл хардаг юм.
Өрөвдөлтэй ээж мод минь
Хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй бөөн хадаг самбаа...хүний сүсэг л байх даа.
Хадаг + машины жолооны бариул. Яах гэж жолооны бариулаа тавьдаг юм бол? Ердөө ойлгосонгүй ээ.
Хамгийн сонин санагдсан нь энэ. Цайгаар барьсан хашаа.
Буцлаа. Нөгөө дардан зам. Амьдрал минь бас ийм сайхан дардан байгаасай. Хүсэх хүлээх л үлдлээдээ.
Сэлэнгэ аймаг.